Сайн байцгаана уу? Саяхан Хятадын Бээжин шийгийн залуу урчуудын 6-р удаагийн телевизийн шагналт тэмцээн Бээжинд өндөрлөсөн байна. 11 хоног явагдсан шийдвэрт тэмцээн нь Хятадын их олон ший янгуунд дур сонирхолтой хүмүүсийн анхаарлыг татаж, Бээжинд нэгэн удаагийн ший яангууны салхи салхилуулсан байна. Хүмүүсийн үзэж байгаагаар, энэ удаагийн тэмцээнээр Бээжин ший дуулдаг их олон залуу хүчнийг шалгаруулан гаргасан төдийгүй бас олон арван ший янгууны үзэгч сонсогчдыг бэлтгэн гаргасан байна гэжээ.
Энэ удаагийн Бээжин шийгийн залуу урчуудын телевизийн шагналт тэмцээн нь 2008 оны 4-р сард анх ажлаа эхлүүлж, Хятадын олон газрын 16-аас 35 нас хоорондын 500 гаран залуу урчууд нэр мэдүүлэн тэмцээнд оролцсон байна. Эцсийн бүлэгт 80 шилдэгчүүд шийдвэрт тэмцээнд орох эрхийг авч, 24 хүн аваргын төлөө өрсөлдсөн байна. Тэмцээний ерөнхий редактор Янь Дэвэй танилцуулж хэлэхдээ, иймэрхүү уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаагийн гол зорилго нь даруй Бээжин шийгийн шинэ урчуудыг илрүүлэн, тэд нарт өөрийн авьяас чадвараа илрүүлэх боломж тохиол олгох явдал болно гэжээ.
Бээжин ший бол Бээжинд үүсэж хөгжсөн ший янгуулны нэг төрөл салбар байж, нэгэнт 200 гаран жилийн түүхтэй болж, тэрбээр Хятадын их олон арван төрлийн ший янгуулны онцлог хэмнэлийг шингээж авсан учраас хүмүүс түүнийг Хятадын ший янгууны болор эрдэнэ, "Хятад улсын соёлын охь" хэмээдэг. Бээжин шийд тоглоход дуулах, бүжиглэх, унших гэх мэт олон төрлийн авьяас чадвартай байхыг шаарддаг тул түүний хүмүүс бүр хар багаасаа эхэлж сурдаг юм. Тиймдээ ч "хөшигний ард 10 жил, тайзан дээр 1 минут" гэсэн үг Бээжингийн шийгийн урчуудын дунд хэлэгддэг байна.
Энэ удаагийн телевизийн шагналт тэмцээнд оролцсон Жан Шинь нь энэ жилийн 28-тай байж, тэрээр их бага байхдаа нэгэн удаа Бээжин ший сонсоод ихээхэн дур сонирхолтой болж, мөн тэр цагаас эхлэн хатуужилтай чармайж, өнөө нэгэнт Хятадын ший жүжгийн дээд сургуулийн Бээжин шийгийн мэргэжлийн магистр болсон байна.
|