• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-14 15:45:49    
Төвдийн хөдөө тосгоны 50 жилийн хөгжил өөрчлөлт

CRI

     Төвд үндэстний ард түмэн хятадын үндэстний их гэр бүлийн нэгэн бүрэлдэхүүн болсны хувьд, хятадын нийгмийн эснэл цэцэглэл, хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрээ оруулсан байна. Гэвч 1949 он шинэ хятад улс тунхаглагдах үеэр, төвдийн ард түмэн мөн феодалын хамжлагын дүрмийн харгис ноёрхол дор байсан юм. Энэ байдал мөн 10 жил үргэлжилсний хойно 1959 онд, төвдийн олон үндэстний ард түмэн хамжлагын дүрмийг үгүйсгэж, ардчилсан өөрчлөлтийг биелүүлэн, үндэстний өөртөө засах засгийн газрыг байгуулаад, шат бүрийн ардчиллын эрх байгуулагдсан юм. Өргөн олон хамжлагууд мөн тэр үеэс эхлэн жинхэнэ эзэн нь болсон байна.

     2009 онд, төвдийн өөртөө засах район нь ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойг угтаж ирэх болно. Төвдийн өөртөө засах районы эдийн засаг нийгмийн бүх талын хөгжлийн дагуу төвдийн малчин тариачны амьдралд ч тэнгэр газрын өөрчлөлт гарсан байна. Чунь пэй чи рэн нь төвдийн рэнь бү шяний ядуу хамжлагын гэрт төрсөн юм. Үеийн үеэр хамжлагын эзэнд морь адуулж ирсэн болохоор тухайн нутгийн хүмүүс тэдний гэр бүлийнхнийг да рэ ва гэж нэрлэх болжээ. 1959 онд төвдөд ардчилсан өөрчлөлтийг биелүүлсний дараа бага хүүхэд байсан Чунь пэй чи рэн нь хамжлагын эзэнд морь адуулах зовлонт амьдралыг дуусгаж эрх чөлөөгөө олсон байна. 1982 онд тэрээр " да рэ ва " нэртэй барилгын хэсгийг байгуулж, цоо шинэ ажил үйлсээ босгосон юм. 20 гаруй жилийн хүчин чармайлтаар дамжуулж, хэдхэн хүнтэй байсан энэ барилгын хэсэг нь төвдийн хувийн хэвшлийн тэргүүний аж ахуйн гэж болж хөгжин, Чунь пэй чи рэн ч хол ойрдоо нэртэй бизнесмен болжээ.

      Төвд нутаг энхээр чөлөөлөгдөхөөс өмнө, төвдийн бүх хүн амын 5 хувийг л эзлэх хамжлагын эзэн нь нийгмийн 95 хувийн эд хөрөнгийг өмчилдөг бөгөөд хамжлагуудын биеийн эрх чөлөөг хязгаарладаг байсан юм. Төвд нь энхээр чөлөөлөгдсөнөөс хойш, ялангуяа ардчилсан өөрчлөлтийг биелүүлсний дараа ядуу нүцгэн хамжлагууд эрх чөлөөгөө эдэлж, мөн хүсэн мөрөөдсөөр ирсэн үйлдвэрлэл амьдралын багажтай болсон байна.

      Наяад оноос эхлэн, хятадын төв засгийн газар төвд нутагт гэр бүлийн эзэгнэх, зах зээлийн зохицуулалтыг уялдуулсан үйлдвэрлэл эзэгнэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө тосгоны үйлдвэрлэлийг хүчнийг чөлөөлсөн байна. Ялангуяа хөдөө аж ахуйн татвараас чөлөөлөх, үйлдвэрлэлийн багаж бүтээгдэхүүн авахад нөхвөр олгох зэрэг хөнгөлөлттэй арга хэмжээнүүдийг авснаар төвдийн нийт хүн амын 80 хувийг эзлэх өргөн олон малчин тариачин үнэнхүү үр өгөөжийг нь хүртэж иржээ.

      Төвд нутгийн малчин тариачдын үйлдвэрлэл амьдралын байдлыг туйлбартай өөрчлөхийн тулд хятадын засгийн газар "малчин тариачны үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулах, малчин тариачны орлогыг нэмэгдүүлэхийг төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн тэргүүний үүрэг болох" гэсэн стратегийн бодлогыг хэрэгжүүлэхээр шийдсэн байна. 2006 оноос хойш, 114 мянган өрхийн 570 мянга гаруй малчин тариачин ус, цахилгаан, зам харилцаа зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй шинэ байранд нүүж орсон юм.