• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-14 22:53:26    
Бээжингийн хааны ордны тухай –Сонсогчийн хүсэлтийн хариуд

Хятадын Олон Улсын Радио

    Улаанбаатар хотын сонсогч Энх-төвшин бидэнд захиа ирүүлж, Бээжингийн хааны ордны тухай танилцуулж өгөхийг хүссэн юм. Ингээд сонсогч Энх-төвшинд болон сүлжээ ашиглагчиддаа хандуулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

    Бээжингийн хориогтой хот буюу хааны ордон бол хятадын эртний ордон харшийн барилга дотроо нэгэн гэрэлт сувд болох бөгөөд бас дэлхийд өнөө хадгалагдаж байгаа цар хэмжээгээр хамгийн их, хамгийн бүрэн бүтэн эртний модон бүтэцтэй барилга болох юм.

    Бээжингийн хааны ордонг манай тооллын 1406 онд Мин улсын 2-р хаан Чжү дигийн зарлигаар эхлэн байгуулж, 14 жилийн хугацаа зарцуулж баймаанжин байгуулсан байжээ. 1911 онд Манж Чин улсын төр мөхөх болтол 500 гаруй жилийн түүхэн явцад нийт 24 хаан энд оршин сууж аж төрөн амьдарч байсан бөгөөд төр гүрний хэрэг шийдэж байжээ.

    Бээжингийн хааны ордны талбай нь 720 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр, хойш урагшаа 1000 шахам метр урт, зүүнш барууншаа 800 шахам метр өргөн, 4 талаараа 10 метр орчим өндөр хотын хэрэмтэй. Хэрэмний гадар талаар 50 метр гаруй өргөн хот хамгаалах голтой. Хааны ордонг байгуулахдаа Фиодалын хаант төрийн заяг ёс, улс төрийн дүрэм журам, ёс суртхууны үзэл санааг ягштал мөрдөжээ. Түүний бүхэл байршуулалт, цар хэмжээ, барилгын хэлбэр маяг, өнгө будаг засал чимэглэл, тавьлага хэрэгслүүд зэрэг бүх зүйлд хааны эрх юунаас ч эрхэм дээд болох болон хатуу чанга зэрэг дэсийн ялгалыг харуулж байдаг. хааны ордны доторх 3 том дунан нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг юм. Энэ нь даруй Тай хэ дянь, Жүн хэ дянь, Бао хэ дянь болно. Энэ 3 дуган бол хааны ноёрхох эрхээ хэрэгжүүлэх болон том чухал тэмдэглэх ажиллагаанууд хийдэг газар юм. Хааны ордын барилгад бас их олон заяг ёс бий. Хааны ордон дотор үй олон ордон харш, давхар давхар байшин барилгатай байж, 9999.5 өрөө таслагатай гэсэн уламжлал яриа бий.

    Хааны ордонд эртний барилга болон хааны цэцэрлэгт хүрээлэн байгаагаас гадна бас хааны ордон музейд түүх соёлын дурсгалт зүйлс болох ордон харшийн дурсгалт эд бараанууд, шинжлэх ухаан техникийн дурсгалт зүйлүүд, шашин шүтлэгийн дурсгалт зүйлүүд, эртний урлагийн холбогдол бүхий уран бичлэг, уран зураг, хүрэл эдлэл, ваар шаазан, эрдэнийн чулуу хаш эдлэлүүд, торго дурдан нэхмэл бараа зэргийг багтаасан саяад ширхэг үзмэр бий. Хааны ордны музей бол дэлхийн том музейнуудын нэг юм.