• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-15 16:15:24    
Бүгд Найрамдах Словени Улс

CRI

      Нутаг сэвдгээр: 20273 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны байдлаар 2 сая. Гол нь Словени үндэстэн, хүн амын 83 хувийг эзэлдэг. Мөн Унгар, Итали зэрэг үндэстэн бий. Албаны хэл нь Словени хэл. Оршин суугчид гол Католик шашин шүтдэг.

     Нийслэл: Любляна, 2005 оны байдлаар 260 мянган хүн амтай. Далайн төвшнөөс 295 метр өндөрт байдаг. 2004 оны байдлаар 1-р сардаа дунджаар хасах 0,3 хэмтэй, 7-р сардаа дунджаар 20,9 хэмтэй. 1,2-р сар нь хур бороо багатай, хур тунадасны дундаж хэмжээ 112 мм, 10-р сар нь хур бороо элбэг, дунджаар287 мм.

      Төрийн тэргүүн:Ерөнхийлөгч Жанез Дрновсек, 2002 оны 11-р сард сонгогдов, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.
Чухал баяр дурсгалын өдөр: Үндэсний баяр – 6-р сарын 25-ны өдөр.

     Ерөнхий байдал: Европын төв өмнөд хэсэг, Балканы хойгийн баруун хойд хэсэгт оршдог. Баруун тийшээ Италитай, умард зүгтээ Австри, Унгартай, зүүн тал болон өмнө талаараа Хорваттай тус тус хөршилж, баруун урдуураа Адриатын тэнгист хүрч байна. 46,6 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Цаг агаарын хувьд уулан нутаг, эх газрын, Газрын дундад тэнгисийн гэсэн гурван зүйлийн цаг агаартай. Зуны улиралд дунджаар 21,3 хэм, өвөлдөө дунджаар хасах 0,6 хэмтэй. Жилийн агаарын дундаж хэм 11,8 хэм.

     6-р зууны сүүлчээр Славчууд өнөөгийн Словенийн нутагт ирсэн байлаа. 9 – 20-р зууны эх хүртэл Словени нь Герман болон Австри-Унгарын эзэнт улсын ноёрхолд байв. 1918 оны сүүлчээр Словени хийгээд хуучин Югославын үндэстнүүдтэй нэгдэн Серби – Хорват – Словенийн вант улс байгуулж, 1929 онд Югославын вант улс гэж өөрчлөв. 1941 онд Герман, Италийн фашист Югославыг түрэмгийлэв. 1945 онд Югославын ард түмэн фашистын эсрэг дайны ялалт байгуулж, мөн оны 11-р сарын 29-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсыг байгуулж, 1963 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс гэж өөрчлөв. Словени нь түүний бүгд найрамдах улсуудын нэг нь болов. 1991 оны 6-р сарын 25-ны өдөр Словенийн парламент тогтоол баталж, Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсаас тусдаа гарч, бие даасан бүрэн эрхт орон болсноо мэдэгдэв. 1992 оны 5-р сард Словени НҮБ-д элсэв. 2004 оны 3-р сар болон 5-р сард НАТО болон Европын холбоонд тус тус нэгдэн оров. \М. Цэцэн бэлтгэв\