Хятадын Зүүн нутгийн Жэжян мужийн хилд И Ү гэсэн нэртэй газар байдаг. Эндээс гаралтай жижиг бараанууд нь дэлхийд нэртэй байдаг тул И Ү-г хүмүүс "Дэлхийн сүпэр маркет" гэж дууддаг юм. 30 жилийн өмнө Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэхээс өмнө И Ү нь Жэжян мужийн дунд хэсгийн нэг туйлын ядуу тосгон байсан юм, хүн олон, эд баялаг хумс, эдийн засгийн хөгжил болон ардын амьдралын төвшин нь хамгийн доод төвшинд байжээ. Өөрчлөлт хийж, нээлттэй байх бодлого хэрэгжүүлсний дараа И Ү зөвхөн 20 жилийн хугацаанд, ядуу хоцронгуй байсан байдлаа өөрчилж, дэлхийн олон улсын чанартай жижиг барааны зах болон хөгжсөн байна. 2007 он гэхэд, И Ү-гийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь 42 тэрбум 90 сая юаньд хүрч, хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого нь 25007 юаньд хүрч, хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн бэлэн мөнгөний орлого нь 10255 юаньд хүрсэн юм байна. Олон төрлийн эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт нь Хятадын шяний тэсийн хотод тэргүүн байранд орсон байна. Одоо би та бүхэнд И Ү-гийн хөгжил хувиралтын тухай танилцуулах болно.
30 жилийн өмнө, И Ү нь гаднын хүн сайн мэддэггүй жижиг газар байсан юм. Тухайн орон нутгийн ард иргэд Хятадын бусад газартай адилхан чинээлэг бус амьдарч байжээ. Гэвч эндхийн хүмүүс нь бусад газартай адилгүй нэг зүйл нь эртнээс наймаа хийх заншилтай байсан юм. И Ү-гийн ард иргэдийн наймаа хийх эрэлт хүсэл нь улмаас улам их болж, засгийн газартаа үүний тухай олон удаа санал дэвшүүлсэн юм байна. Тухайн орон нутгийн засгийн газар нь ч эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх тухай бодлого боловсруулах болж, 1982 онд тухайн орон нутгийн И Ү-гийн шяний засаг захиргаа бодлого боловсруулан тогтоож, тариачид наймаа хийж болох тухай "Худалдаагаар хотоо байгуулах" хөгжлийн стратеги боловсруулан тогтоосон байна. Энэх бодлогын үр өгөөжөөр1982 оны 9-р сард, И Ү-гийн хамгийн анхны жижиг барааны зах байгуулагдлаа.
"Худалдаагаар хотоо байгуулах" хөгжлийн стратегийн жолоодлого доор И Ү-гийн жижиг барааны зах нь маш түргэн хөгжиж, бүх И Ү-гийн эдийн засгийн хөгжлийг түлхэн ахиулах гол хүчин нь болсон байна. И Ү-чуул зүү, товч, оймс зэрэг жижиг барааны наймаа хийж, 10 жил хүрэхгүй хугацаанд 1991 он болоход И Ү -гийн зах нь Хятадын хамгийн том өдөр тутмын хэрэглээний жижиг барааны зах болон хөгжсөн байна.
Өнгөрөгч зууны ирээд оны дундуур И Ү хотын засгийн газар нь "Худалдаагаар хот байгуулах" стратегийн үндэс суурь дээр аж үйлдвэрийг хөгжүүлэх, "Худалдаа үйлдвэрийг хамт хөгжүүлэх" шинэ стратеги дэвшүүлсэн байна. Энэ стратегийг хэрэгжүүлсний улмаар И Ү-гийн жижиг барааг өөртөө үйлдвэрлэх хүчин чадал нь маш ихээр дээшилсэн бөгөөд маш олон Хятадын аж ахуйн нэгжүүд , тэрчлэн олон улсын нэр хүндэт аж ахуйн нэгжүүд И Ү-д хөгжлөө олсон байна.
Өнөөгийн байдлаар И Ү-гийн зах дахь 30 хувийн бүтээгдэхүүнийг И Ү-гаас гаралтай бөгөөд одоо И Ү-д 25000 гаруй аж ахуйн нэгж байж, үүний тодрох олонхын аж ахуйн нэгжүүд нь салбарын дотроо оройлж байгаа юм байна. И Ү-д байгаа одоогийн аж ахуйн нэгж нь өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний талаар бүх Хятадад тэргүүлэх байранд байгаа бөгөөд Хятадын өдөр тутмын хэрэглээний 12 салбар нь энд үйлдвэрлэлийн бааз байгуулжээ.
2001 онд, Хятад улс албан ёсоор Дэлхийн Худалдааны Байгууллагад элсүүлсний дараа И Ү нь олон улсад эзэгнэх стратеги тогтоож, олон улсын чанартай жижиг барааны төв байгуулах стратеги дэвшүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар И Ү-гийн жижг барааны захын эзэгнэх талбай нь 4 сая хавтгай дөрвөлжин метр-с давж, худалдаачин өрөх нь 70 мянгад хүрч, 43 салбар, 1900 гаруй том төрөл, нийт 400 мянган гаруй төрлийн бараа худалдаалж байгаа бөгөөд И Ү -гийн жижиг бараа нь бүх дэлхийн 215 улс орон болон бүс нутагт экспортолж, жилийн экспортын бараа нь 500 мянган ширхэг контейнер-с давсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|