• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-16 14:47:59    
Хятадын спортын 2008 оны ер бусын замнал

CRI

     Удалгүй өнгөрөн одох гэж байгаа 2008 онд Хятадын биеийн тамир спорт дэлхийн дахины анхаарлыг татсан амжилт оллоо. Энэ удаагийн спортын мэдээлэл булангаараа та бүхэнд 2008 оны Хятадын спортын чухал чухал үйл явдлаас тоймлон хүргэе.

      2008 оны 1-р сарын 1-ний өдөр Хятадчууд шинэ жилээ баярлан тэмдэглэж баяр хөөрөөр бялхан байсан цаг. Гэвч энэ өдөр Хятадын биеийн тамир спортын хэрэг эрхэлсэн үндэсний ерөнхий газрын дарга Цүй далины хувьд баяр тэмдэглэх зав байсангүй, Хятадын спортын уралдаан тэмцээнүүдийг голлон хариуцаж байсан түүний хувьд түүнийг 2008 онд асар их шалгалт хүлээж байсан гэдгийг тэр яаж андах вэ. Яриангүй тэр шалгалт нь 2008 оны Бээжингийн олимпын наадам байсан юм. Түүний хувьд Бээжингийн олимпын наадмыг эрхбиш Хятадын зиндаанд хүргэж зохион байгуулахаас өөр сонголт түүнд байсангүй. Тэр энэ талаар эргэцүүлэн ярьж байна.

     "2007 оны дэлхийн уралдаан тэмцээнүүдэд Оросын тамирчдын амжилт бүтээл Хятадынхаас давж байсан, Америкийн тамирчид ч алтан медалийн тоогоороо Хятадын тамирчдаас давж байсан. Гэвч хэчнээн зуун жилд эх оронд маань анх удаа олимп болох гэж байсан тул спортын амжилтаараа эрхбиш тэргүүлэхээр бид зориг шуудаж байсан юм "гэлээ.

      2008 онд Цүй далин дарга манай радиод өгсөн ярилцлагадаа олимпыг амжилттай зохион байгуулахын төлөө асах их дарамттай байснаа нуулгүй ярьж байсан сан.

     "2008 оны 1-р сарын 1-ний өдөр уралдаан тэмцээнийг голлон хариуцаж байсан хүний хувьд би ёстой л зүрхээ гартаа барьж байсан.

      Харин 2008 оны олимп нь түүнээс санаснаас ч сайхан болсонд би үнэхээр хэлэх үгээ олохгүй байсан" гэлээ.

      2008 он нь олимпын жил байсан учраас дэлхийн дан төрлийн спортын уралдаан тэмцээн цөөн байсан. Харин 2008 оны 2-р сард Хятадын өмнөд нутгийн Гуанжуу хотод болсон ширээний тенисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оны эхний хагаст болсон дэлхийн чанартай хамгийн том тэмцээн байсан юм. Энэ тэмцээний дүнд Хятадын ширээний тенисийн шигшээ баг эрэгтэйн нэгбүрчилсэн, эмэгтэйн багийн төрөлд аваргалж, Хятадын 2008 оны уралдаан тэмцээнүүдийн салхийг хагалсан юм.

      2008 оны 5-р сарын 8-ний үдээс өмнийн 9 цагт дэлхий дахины анхаарлыг татсан Бээжингийн олимпын наадмын гал бамбарыг дэлхийн хамгийн өндөр оргил болох Эварист оргилд авч гарах ажиллагаа болж, 12 уулчин далайн түвшнөөс 8000 метр өндөр оргилд олимпын гал бамбарыг анх удаагаа авч гарсан байлаа. Хэдийгээр ууланд авирах нь олимпын уралдаан тэмцээний төрөл бус боловч энэ үйл ажиллагаа нь олимпын наадамд зүйрлэшгүй гэрэл гялбаа нэмэрлэсэн нь гарцаагүй юм.

      2008 оны 8-р сарын 8-ний орой Бээжингийн олимп нээгдэж, хүн төрөлхтний түүхэнд гайхамшигтай хуудсыг нэмэрлэсэн билээ.

     Дараа өдөр нь буюу 2008 оны 8-р сарын 9-ний өдөр 25 настай Хятад ын тамирчин 212 кг -ийн амжилтаар эмэгтэй 48 кг-ын жингийн хүндийн өргөлтийн олимпын рекорд амжилтыг шинэтгэж, Хятадын баг төлөөлөгчдийн өмнөөс Бээжингийн олимпын анхны алтан медалийг авсан билээ.

      Түүнээс хойшх 16 хоногт Хятадын тамирчид олимпоос үлэмж олон алтан медаль авч, эцэстээ 51 алтан медаль, 100 медалийн тоогоор түүхэнд анх удаагаа олимпын наадамд алтан медалийн тоогоороо түрүүлсэн юм. Энэ амжилтыг дэлхий дахинаараа шагшин магтаж , Хятадын үндэстнүүдийн бахархалыг төрүүлж байсан юм. Бээжингийн олимпын наадам дээр Хятадын тамирчид ширээний тенис, хүндийн өргөлт, усанд хайралт, гемнастик зэрэг уламжлалт давуу төрлөөрөө харьцуулшгүй хүчирхэг хүчинтэй гэдгээ харууллаа.