Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 15-ны орой Цагаан ордноос телевизээр орон даяар сүүлчийн удаа үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 8 жилийн турш явуулсан засаглалын үйл ажиллагаагаа эргэн харсан бөгөөд улс оронд хойшид тулгарах өрсөлдөөний талаар саналаа хэлсэн байна.
15 минутын хэлсэн үгэндээ Ж.Буш эн тэргүүнд Ирак болон Афганистаны эсрэг Америкийн хийсэн дайнаа өмгөөлсөн байна. Ж.Буш хэлэхдээ, терроризмын эсрэг хийсэн дайны үр дүнгийн талаар маргах зүйл төдий л байхгүй, Америк 7 жилийн турш террорист халдлагад дахиж өртөөгүй, Америк урьдынхаас илүү аюулгүй байна гэжээ.
Дотоодын бодлогын талаар Буш хэлэхдээ, засгийн газар 8 жилийн туршид улсын сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлж, эм эмчилгээний талаар халамж үзүүлэхийг сайжруулж, татварыг багасгах бодлого хэрэгжүүлж, мансууруулах бодис хэрэглэгчдэд бодитой тусламж үзүүлэв гэжээ.
Буш хэлсэн үгэндээ удалгүй Америкийн Ерөнхийлөгчийн албан тушаалд орох гэж байгаа Барак Обамад баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав\
|