• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-16 17:47:56    
Тан Ли хуа

CRI

     Тан Ли хуа бол Хятадын Бээжингийн симфони хөгжмийн чуулганы хөгжмийн ерөнхий оператор, ерөнхий удирдаач, Бээжингийн хөгжимчдийн нийгэмлэгийн дарга юм. Хятадын Жянсу мужид төрсөн Тань Ли хуа хархан багаасаа хөгжим сурч, 16 наснаасаа хөгжмийн удирдаачийн ажлаа эхлүүлсэн юм. 1977 онд Шанхайн хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн удирдаачийн факультетэд шалгуулан орж, алдарт удирдаач Хуан Шяотүнийг шавь болжээ. Шилдэг давуу амжилтаар сургуулиа төгссөний дараа, алдарт удирдаач Ли Дэлүнээс хөгжмийн удирдаалах урь мэргэжил үргэлжлэн сурч, мөн түүний туслахаар ажилласан байна. 1991 оноос 1995 онуудад Хятадын Төвийн симфони хөгжмийн ангийн гол удирдаачаар ажиллаж байсан.

  Хятадын хөгжмийн тавцанд гарамгай мөртөө хамгаас их нөлөө тусгал ихтэй ажиллаж ирсэн хөгжмийн удирдаачийн нэг болсны хувьд Тань Ли хуа Төвийн найрал хөгжим, Бээжингийн симфони найрал хөгжим Төвийн дуурийн театр, Хятадын радио симфони найрал хөгжим, Шанхайн радио симфони найрал хөгжим, Гуанжөүгийн хөгжмийн чуулга зэрэг Хятадын гол гол хөгжмийн чуулгуудыг удирдаалан Бээжин, Шанхай, Тианжин , Гуанжөү жич Хятадын маш олон чухал хотод мянга шахам удаа концерт зохиосон юм. Хятадын цөөн бус хөгжмийн зохиолчийн шинэ уран бүтээлийг бүр тэр удирдаалан анх тайзанд тоглосон юм. Үүнээс гадна 德沃夏克-ын долдугаар симфони хөгжим, 雷斯庇基 -ын " Ромын нарсан мод"гэсэн симфони хөгжим, 普罗科菲耶夫-ын тавдугаар симфони хөгжим зэрэг гадаадын чухал уран бүтээлүүдийг Тань Ли хуа удирдаж Бээжинд анх тоглосон юм. Симфони хөгжмийг түгээмэлжүүлхийн төлөө тэрээр жил болгон найрал хөгжимчидээ авч маш олон их дунд сургуульд хүрч, оюутан сурагчдад ойлгомжтой хялбар дөхөм симфони хөгжмийн болон найрал хөгжмийн нэрт уран бүтээлийг хөгжимдэн сонсгож, оюутан сурагчдад зориулсан тогтмол хугацааны хөгжмийн концерт эрхэлж ирсэн юм. Үүнээс гадна Тань Ли хуа бас маш олон орны чухал чухал томоохон тоглолтын ажиллагааг удирдаалсан байна. Тань Ли хуа дөч гаруй пянз болон хэдэн зуун киноны хөгжмийг удирдаалан хэвлүүлсэн байна.

  1993 онд Тань Ли хуа урилгаар Америкт хүрч, 法都威симфони найрал хөгжмийн чуулга болон Нью Йоркийн залуучуудын симфони найрал хөгжмийн чуулгыг удирдаалж тоглолт гаргаад маш их амжилт олсон байна.CBS радио компани концертийн бичлэгийг бүх Америкт нэвтрүүлээд, " Хятадын Бээжингээс ирсэн эрхэмсэг удирдаач мастер", " Тань Ли хуа олноос онцгой удирдах урь мэргэжилтэй бөгөөд хүний сэтгэлийг догдлуулах урлагын рид шидтэй хүн" гэж үнэлэгдсэн юм. 1994 оны 9-р сард Тань Ли хуа урилгаар БНСУ-д хүрч, Сөүлийн симфони найрал хөгжмийн чуулганы хөгжимчдийг удирдаалж, шүүмжлэгчид түүнийг " оргилуун халуун сэтгэлтэй, онцын гоц авьяастай байдагаар нь сонсогч түмэн маш их таашаасан байна" гэж үнэлсэн юм. Мөн 1997 оны 11-р сард Тань Ли хуа Төвийн симфони найрал хөгжимчдийг удирдаалан Шянган, Тайваньд дахин тоглоод, ний дэм сайшаал хүртсэн юм. 1996 оны 11-р сард тэрээр анх удаа Бээжингийн симфони хөгжмийн чуулгыг дагуулан БНСУ-д айлчлаад донслолтын чанартай маш их амжилт олсон байна. 1997 оны 7-р сард тэрээр Нью Йоркийн Avery Fisher Hallд зохиосон Шянганы эх орныхоо мэдэлд буцсаныг тэмдэглэх олон орноос НҮБ-д суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүдийн оролцсон симфони хөгжмийн концертыг гарамгай сайхан удирдаж, Америкийн гол нийгмийн дотор хүчтэй тусгал гаргаж, эх орондоо яруу алдар авчирсан байна.

     1998年1月, 1998 оны 1-р сард Тань Ли хуа урилгаар Австрали тивд хүрч, Австралийн төрийн залуучуудын симфони найрал хөгжимчдийн (AYO)-ын Сиднейн Town Hall-д тоглосон Австралийн үндэсний баяр болон AYO байгуулагдсан 50 жилийн ойг тэмдэглэх концертыг удирдаалсан байна. Сүүлээр нь тэрээр AYO-г тэргүүлэн Хятадын Бээжин, Шанхай, Тянжин, Гуанжөү зэрэг хотод тойрон тоглов. 1998 оны 10-р сард тэрээр бас Бээжингийн олон улсын хөгжмийн баяр наадам дээр Австралийн АВС симфони хөгжмийн найрал хөгжмийн ангийг амжилттай удирдаж, мөн жилийнхээ 12-р сарын 31-ны өдөр Тань Ли хуа Ардын их хурлын ордонд Оросын төрийн симфони хөгжмийн чуулга болон Бээжингийн симфони хөгжмийн чуулганы хамтран тоглосон 1999 оны Бээжингийн шинэ жилийн концертыг удирдсан байна. Хятадын гарамгай шилдэг удирдаач болсны хувьд тэрээр дотоод гадаадын хөгжмийн салбарын өргөн анхаарлыг татаж байна. \Пэрлаймаа орчуулав\