Хятадын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян саяхан Гансү мужид ажиллахдаа, иргэдийн амьжиргааг сайжруулахыг дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх, эдийн засгийн өсөлтийг ахиулахын гол талын ажлаа болгох хэрэгтэй гэж онцолжээ.
15-наас 17-ны өдөр хүртэл Ли Кэчян Гансү мужид ажиллажээ. Тэрээр хэлэхдээ: засгийн газрын холбогдох салбарууд Гансү мужийн газар хөдлөлтөд өртсөн районыг сайн сэргээн байгуулж, иргэдийн амьдрал ахуйг аятай тохируулах хэрэгтэй. Иргэдийн наад захын амьжиргааг баталж, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хот орж ажиллах тариачдыг бэлтгэл дамжаанд хамруулах эрч хүчээ нэмж, ажлаар хангах талаар жолоодон дагуулж, ажлаар хангах орон зайг нээж, тариачдын хот орж ажиллахад нөхцөл боломж хангаж, ажлаар хангахыг тогтвортой нэмэгдүүлэхээр чармайх хэрэгтэй гэж холбогдох салбаруудад Ли Кэчян шаардсан байна. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|