"20-р зууны 70, 80-аад оны үед унадаг дугуй, оёдлын машин, радио, бугуйн цаг нь Хятадын залуу хосууд гэрлэхдээ бэлтгэдэг "дөрвөн том эд хогшил" байсан бол өнөөдөр очир эрдэнийн бөгж, бал сараараа гадаадад аялах, орон сууцны байшин, суудлын машин зэрэг болжээ. Өөрчлөлт шинэчлэлт улам бүр гүнзгийрэн хөгжих тусам энэ дөрөв ч бас орчин үеийн өөр эд бараагаар солигдох болно гэдэгт би итгэлтэй байдаг юм" гэж Хятадад ажиллаж байгаа Орос мэргэжилтэн Николай Лусанов хятад найзынхаа хуримд оролцож байхдаа сурвалжлагчид хэлсэн байдаг.
Николай Лусанов энэ жил 61-тай. Тэрээр "Оросын дуу хоолой" олон улсын радиогийн улс төрийн тоймч байсан. 30 жилийн өмнө Лусанав анх Хятад улсад айлчилж байжээ. Түүнээс хойш олон удаа Хятад улсад ирж сурвалжилга хийж, соёлын харилцааны арга хэмжээнд оролцож ирсэн. 2000 онд түүний олон жилийн хүсэл мөрөөдөл нь биелэгдэж, ХОУР-ын мэргэжилтнээр ажиллаж, "Хятадын тухай яриа хөөрөө" гэсэн нэвтрүүлэг бэлтгэж хөтлөн явуулж байна.
Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд Хятад улсад асар их өөрчлөлт гарахын зэрэгцээ хөрш Орос орон Зөвлөлт Холбоот Улс байснаа задарч, сүр хүчнээ дахин мандуулах замдаа орсон. Хятад, Орос хоёр орны өөрчлөлтийг нүдээр үзэж, биеэр туулсан хүний хувьд Николай Лусанов Хятад орны өөрчлөлт шинчлэлтийн бодлогын талаар өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн байр суурьтай хүн.
Тэрээр: Хятад улсын хэрэгжүүлж ирсэн өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого нь Хятадын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд ч гараагүй агуу их өөрчлөлт шинэчлэлтийн практик юм. Тухайн цагийн Хятадын удирдагчид уйгагүй эрэл хайгуул хийж, асар их туршлага хуримтуулан байж өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцад гарсан олон тулгам асуудлыг алхам алхамаар зохицуулж, тогтолцооны өөрчлөлтөд аажмаар шилжсэн байна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлт нь практикыг гол арга барилаа болгож, ард түмний ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж иржээ. Учир нь төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжих туршлага дэлхийн аль ч оронд байхгүй байсан. Чухам л Хятад улсын энэ ололт амжилт анхных бөгөөд бодит үр дүнтэй болохыг дэлхийд гэрчилэн харуулж чадлаа гэж тэр ярьсан юм.
Бээжингийн нийслэлийн нисэх онгоцны буудал бол Хятад улсын нэг том хаалга мөн. 30 жилийн өмнө Лусанов анх удаа Бээжинд ирж байх үед энэ нисэх онгоцны буудлын 1-р цогцолбор 80 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, олон улсын чиглэлийн 30 нисэх онгоцтой байжээ. 2008 онд ашиглалтанд орсон T-3-р цогцолбор нь өнөөдөр дэлхийн нисэх онгоцны буудлын хамгийн том цогцолбор болсон байна.
Энэ тухай Лусанав ярихдаа: Бээжингийн Нийслэлийн нисэх онгоцны буудлын 3-р цогцолбор нь дэлхийн хамгийн олон зорчигчидтой Английн Хеатхр нисэх онгоцны буудлын 5-р цолцолборын талбайгаас 2 дахин том байдаг хэдий ч барьж байгуулахад зарцуулсан хөрөнгө мөнгө нь түүний тал хувьд ч хүрэхгүй юм. Хамгийн гайхалтай нь Хеатхр нисэх онгоцны буудлын 5-р цогцолборыг 20 жилийн турш барьж байгуулсан бол Бээжингийн нисэх онгоцны буудлын 3-р цогцолборыг ердөө дөрөвхөн жилд байгуулж дуусгасан байна гэж сонирхуулж байлаа. Тэрээр цааш нь ярихдаа: Нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад гарсан "Хятадын хөгжлийн хурдац"-аас гадна Бээжингийн галт тэрэгний буудалд ч асар их өөрчлөлт гарсан юм гээд, Бээжингийн галт тэрэгний баруун буудал нь өөрчлөлт шинчлэлтийн анхны арван жилийн амжилтыг харуулсан бол саяхан ашиглалтанд орсон Бээжингийн галт тэрэгний өмнө буудал нь Хятадын орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжлийг харуулж байна. Би энэ буудлаас Бээжингээс Тяньжинь хүрдэг цагт 300 километрын хурдтай хурдны галт тэргэнд суух бүрдээ л "Хятадын хөгжил яг энэ галт тэрэгтэй адил хурдалж байна. Өдөр ирэх тусам бүр ч илүү хурдалж байна даа" гэж өөрийн эрхгүй боддог юм" гэж байлаа.
Хятадын зам харилцааны хөгжилд гарсан өөрчлөлт дэвшлийг бахархан харж явдаг тэрээр саяхан Хятад улсын хөөргөсөн Шэньжөү 7-р сансарын хөлөгийн нислэг амжилттай болсон үйл явдлыг "Хятад улс нь Орос, Америкийн дараа сансарт алхах техникийг эзэмшсэн гурав дахь орон боллоо" гэж сансарын хүчирхэг гүрний иргэний хувьд сэтгэл догдлон ярьж байсан юм.
"Хятадын 1 тэрбум 300 сая хүн ардын 900 сая нь тариачин юм. Хятадын түүхэнд олон төр мөхөж буурсны гол шалтгаан бол тэд иргэдийн хоол хүнсний асуудлыг шийдэж чадаагүйтэй холбоотой билээ. Тэгвэл шинэ Хятад улс байгуулагдсан цагаасаа л 900 сая тариачдын амжиргааны асуудалд анхаарлаа хандуулж иржээ" гэж Лусанов хэлж байна. Тэрээр өнгөрсөн онд Бээжингээс холгүй орших Хэбэй мужийн хөдөө тосгоноор сурвалжилж явахдаа, тариачид дулаалгатай хоёр давхар байшинд сууж, айл өрх бүр зурагт, хөргөгч зэрэг орчин үеийн гэр ахуйн иж бүрэн цахилгаан хэрэгсэлтэй байгааг нүдээр үзэж харжээ.
Энэ тухай Лусанов хэлэхдээ: ХКН Засгийн эрхэнд анх гарч байсан тэр үед, барууны орны бишгүй олон эдийн засагчид "Шинэ Хятад улс тун удалгүй нуран унах болно. Учир нь ХКН олон арван сая тариачдынхаа хоол хүнсний асуудлыг шийдэж чадахгүй" гэж баттай хэлж байжээ. Тэгвэл өнөөдөр шинэ Хятад улсын 60 жилийн хөгжлийн өндөрлөг дээрээс харвал, тэр хүмүүс ямар их алдаатай үг хэлж байсныг мэдэх болно. Өөрчлөлт шинчлэлтийн бодлого нь тариачидад асар их бие даасан эрх эдлүүлж, орлогыг нь ихээр нэмэгдүүлсэн байна. Өнөөдөр дэлхийн олон орон бүгд хөдөө аж ахуйн татвар хурааж байна. Хятад улс ч 2600 жилийн турш тариачидаас хөдөө аж ахуйн татвар хурааж ирсэн. Тэгвэл сүүлийн жилд Хятадын засгийн газар тариачидад хөнгөлөлт үзүүлж, хөдөө аж ахуйн татвараас чөлөөлсөн байна. Энэ бол дэлхийн хэмжээнд болсон бас нэг цоо шинэ үйл явдал юм. Энэчлэн Хятад улсын өнгөрсөн 30 жилийн дотор олсон ололт амжилт, асар их өөрчлөлт шинэчлэлтийг тоочиж хэлээд баршгүй. Би Хятад улсад найман жил ажиллаж, амьдарч байна. Чин шудрагаар нэг үг хэлбэл, Өнөөдөр Хятадын иргэд маш жаргалтай амьдарч байна гэж Николай Лусанав ярьсан юм. \Урангоо орчуулж бэлтгэв\
|