1981 оны 11-р сард ЗХУ-ын Москвад болсон дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах 21-р тэмцээнд Хятадын тамирчин Ли Шяопин эмээлт модон морины дэлхийн аварга болов. Энэ бол Хятадын тамирчин анх удаагаа энэ төрлийн тэмцээний дэлхийн аварга болсон болно.
Эрэгтэйчүүдийн чөлөөт гимнастикийн анхны дэлхийн аварга: 1981 оны 11-р сард ЗХУ-ын Москвад болсон дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах 21-р тэмцээнд Хятадын тамирчин Ли Юэжю эрэгтэйчүүдийн чөлөөт гимнастикийн дэлхийн аварга болов. Энэ бол Хятадын тамирчин анх удаагаа энэ төрлийн тэмцээний дэлхийн аварга болсон болно.
Модон морины анхны дэлхийн аварга: 1982 оны 10-р сард Югославын Загреб хотод болсон гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах 21-р тэмцээнд Хятадын гимнастикийн нэрт тамирчин Ли Нин модон морины дэлхийн аварга болов. Энэ бол Хятадын тамирчин анх удаагаа энэ төрлийн тэмцээний дэлхийн аварга болсон болно.
Дан савлуурын анхны дэлхийн аварга: 1982 оны 10-р сард Югославын Загреб хотод болсон гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах 21-р тэмцээнд Хятадын гимнастикийн нэрт тамирчин Ли Нин болон Түн Фэй хамтаар дан савлуурын дэлхийн аварга болов. Энэ бол Хятадын тамирчин анх удаагаа энэ төрлийн тэмцээний дэлхийн аварга болсон болно.
Хятад хүний нэрээр нэрлэсэн олон улсын гимнастикийн анхны хөдлөл: 1982 оны 11-р сарын 19 – 12-р сарын 4-ний өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн биеийн тамир спортын 9-р наадам дээр Хятадын гимнастикийн 16 настай тамирчин Ү Жяни гимнастикийн дамнуургын шувтаргын тэмцээнд түргэн гүйдлээр дамнуургын харайлтын модон дээрээс үсрэн агаарт өмнүүрээ бүтэн нэг хагас тонгорч, 10-хан см өргөн дамнуурга дээр хадсан хадаас шиг зогссон байлаа. Тэр агшинд талбай дүүрэн үзэгчид алга шижигнүүлэн ташиж, түүний энэ гарамгай хөдлөлд баяр хүргэв. Ү Жяни Хятадын эмэгтэй тамирчид эмэгтэйчүүдийн багийн аварга болоход хувь нэмэр оруулсан бөгөөд эмэгтэйчүүдийн таван төрлийн хоёрдугаар байр, гимнастикийн дамнуурга, өндөр нам савлуурын аварга болсон байлаа. 1981 онд түүний гимнастикийн дамнуургын энэ хөдлөлийг Олон улсын гимнастикийн холбоо "Жянигийн харайлт" гэж нэрлэсэн байна. Энэ бол Хятад хүний нэрээр нэрлэсэн олон улсын гимнастикийн анхны хөдлөл болно.
Хос савлуурын анхны дэлхийн аварга: 1983 оны 10-р сард Унгарын Будапештад болсон Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах 2-р тэмцээнд Хятадын гимнастикийн нэрт тамирчин Лөү Юнь хос савлуурын аварга (зэрэгцсэн) болов. Энэ бол Хятадын тамирчин анх удаагаа энэ төрлийн тэмцээний дэлхийн аварга болж байгаа болно. \М. Цэцэн бэлтгэв\
|