Өвлийн улиралд эмэгтэйчүүдийн арьс амархан хуурайшдаг учир арьсийг чийглэг байлгах асуудал бүсгүйчүүдийн ярианы чухал сэдэв болдог билээ. Арьсийг чийглэг байлгах гэж олонх хүмүүс юун түрүүн янз бүрийн чийгшүүлэгч тосыг хэрэглэдэг. Хэрэг дээрээ арьсаа нягт, гөлгөр, чийглэг байлгахын тулд тэдгээр чийгшүүлэгч тосонд бүрэн найдаж болохгүй гэдгийг амьдрал харуулж байна.
1.Сайн нойр
Мэдээж, сайн унтах бол гоо сайхны нэгэн чадавх юм. Ханатал унтсан үед, биеийн бүх эрхтэн сайтар амрахын зэрэгцээ шинэ хуучин арьсны солилцоо түргэсэж, арьсыг хамгаас илүү нөхөн сэргээж чаддаг байна. Судалгаанаас үзвэл, байнга шөнөжин суудаг, нойр алддаг эмэгтэйчүүдийн арьс нь хуурай төдийгүй зүс царай нь цонхийж, цог жавхаагүй харагддаг байна. Үүнээс гадна, аятай унтах орчин нь бас унтах чансааг дээшлүүлэх бөгөөд арьсыг чийглэг байлгахад тустай. Өдөрт 8 цаг унтахыг хичээж байгаарай. Болбол гэрэлтэй унтах хэрэггүй. Өвлийн дулаалгатай байх үед өрөөндөө нэг түмпэн ус тавьж байгаарай. Дэндүү зузаан хөнжил нөмрөх хэрэггүй, хөл гар хөрөхгүй байвал л болно.
2. Зохистой хоол
Хоолоо зохистой зохицуулах нь арьсыг чийглэг байлгах бас нэг чухал зүйл юм. Зохистой хоол унд нь арьсны шинэ хуучны солилцоог нэмэгдүүлж, шим тэжээлийг нь гүйцэд хангаж, арьсыг чийглэг, зөөлөн болгодог юм. Хоолоо хасаж турах гэж хөөцөлддөг эмэгтэйчүүдийн арьс хуурай байдгийн учир нь арьсанд шаардагдах шим тэжээл дутагдсанаас болсон хэрэг. Арьсанд чийг өгөх идээ ундаа илүүхэн хэрэглэж байгаарай. Тос болон витамин элбэг агуулсан идээ гэвэл: самар, долоогоно, шар лууван, бал, сүү, өндөг, банан зэрэг юм. Халуун ногоотой хоолыг бага идэж байгаарай. Үүнээс гадна цэцгийн цай илүүхэн ууж байвал сайн.
3. Тосыг зөв сонгох
Гоо сайхны бүтээгдэхүүн бол орчин үеийн эмэгтэйчүүдийн арьсаа чийглэг байлгах нэг чухал зүйл боловч хэрэглэх явцад өдий төдий асуудал үүсдэг. Зарим хүмүүс ямар тос сайн гэнэв тэр тоолонгоор сонгодог. Зарим нь сурталчилж байгаа байдлаар нь аль үнэтэйг сонговол сайн гэж боддог. Бас зарим нь янз бүрийн тос хольж хэрэглэдэг. Эдгээрийн аль нь ч арьсыг чийгшүүлж чадахгүй атлаа арьсны нөхөн сэргэх явцад ч нөлөөлж мэднэ. Тэр бүү хэл арьсны харшил ч болж мэдэх юм. Тэгэхлээр үнэтэй юм уу, хүмүүсийн сайн гэсэн бүгдийг сонгох хэрэггүй. Өөрт чинь тохирсон нь хамгийн зөв сонголт байдаг. Чадвал нэг брэндийн иж бүрдэл бүтээгдэхүүн сонговол сайн. Өвлийн улиралд усархаг нойтон тос хэрэглэвэл сайн. Шингэн тосонд агуулагдах тослог нь бага байдаг учраас тосорхог хэсэгтээ хэрэглээрэй. Харин өтгөвтөр тос нь тослог ихтэй учраас үүнийг хуурай арьсанд хэрэглэвэл зохино. \Сарантуяа орчуулж найруулав\
|