• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-19 18:28:43    
Монгол нутгаас дэлхийн уралдаан тэмцээнийг харав

CRI

      Шилийн голын зун гэж цэцэгт ногоон тал нутгаараа нэр алдартай гэхэд, өвөл гэж мөнгөн хүрэм нөмөрсөн монгол нутгийн хөрсөнд бүх дэлхийн хүмүүсийн харааг булааж байдаг билээ. Саяхан Шилийн голын Баруун Үзэмчний Балгар гол сууринд эрэгтэй эмэгтэйн цанаар гулгах дэлхийн хэмжээний уралдаан болсон юм.

      Тус уралдаан нь Хятадын "Тэмүжин " нэрэмжит олон улсын цасанд гулгах уралдаан жич НҮБ-ын цасанд гулгах уралдааны Хятад дахь анхны өртөө болох Баруун Үзэмчинд хийгдэж байгаа юм. Уралдааныг Шведийн нэгэн кампани болон Хятадын цанаар гулгах тэмцээний нийгэмлэгээс хамтран зохион явуулсан юм. Энэ нь "Амгалант наадам"-Баруун үзэмчин хошууны мөнгөн өвлийн соёл жуулчлалын арга хэмжээний агуулгын нэг байгаа юм. Европ Америк тивийн 15 улс орон газар нутгийн 100 гаруй сайн дурынхан үзэсгэлэнт сайхан Үзэмчин нутагт хүрэлцэн ирж,эрэгтэй эмэгтэйн 5 км-ийн цасанд гулгасан байна.

      Цанаар гулгах уралдаан нь анх умарт Европоос үүсэлтэй. 1226 онд Норвегийн дотоодын дайны үед "хоосон хөлт"хэмээн нэрлэгдсэн хоёр туршуул цэрэг улсын хаан болох хоёр настай Хакан 4-рийг өвөртлөөд цасанд гулган өндөр уулыг давж,дайсны бэхлэлтийг шувталсан гэдэг. Иймээс энэ арга үйл явдлыг дурсан тэмдэглэхийн төлөө, Норвеги улс жил болон нэг удаа цанаар гулгах уралдаан эрхлэн явуулдаг, түүгээр барахгүй тухайн үеийн туршуул цэргийн замнасан замтай адил урт зайтай байдаг. 1924.онд анхдугаар удааны өвлийн олимпын наадмын албан ёсны тэмцээний төрөл болгосон юм.

     Чөлөөт цанаар гулгах тэмцээнийг 1960 онд Америкт бий болжээ. Тухайн үед Америк нь яг хувьсгалын цаг хугацаанд байсан болохоор эрх чөлөөт сэтгэгчийн хүсэл эрмэлзтэлээ ахиулах үүднээс сэдсэн цанаар гулгах явдал нь тамир спортын шинэ төрөл болж хүмүүсийн өмнө илэрчээ.

      Баруун Үзэмчин хошуу 2007 оноос эхлэн тус тэмцээнийг зохион явуулжээ. Анх зөвхөн 1.4 км-ийн уралдаан байснаа энэ жил 5 км-ын уралдаан болгон нэмжээ. Хоёр өдрийн өрсөлдөөнөөр дамжаад эмэгтэйн 1.4 км-ын уралдаанд Хар-мөрөн мужийн тамирчин Ма Дандан түрүүлж, эрэгтэйн дугуйланд Шиведын тамирчин хоёр төрлийн тэмцээнд аваргалсан байна.

     Дэлхийн хэмжээний уралдаан болон үндэстний зан заншлыг уялдуулсан соёл жуулчлалын наадмаар дамжаад Үзэмчин нутгийн өвлийн улирлын тал нутгийн өнгө үзэмж, үндэстний зан заншлыг дэлхий нийтэд танилцуулахын зэрэгцээ, орон нутгийн аж ахуйн нийгмийн хөгжлөө ахиулахад нь Баруун Үзэмчин хошууны алс хэтийн зорилт болох нь дамжиггүй юм.