• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-20 15:52:24    
Бээжингийн Пингү район нь аж ахужйн нэгжүүдийн төвөө байгуулахыг урамшуулан татаж байна

CRI

     Пингү район нь Бээжин хотын зүүн хойд хэсэгт, Бээжин хотын төвөөс70 км, Тяньжинь хотын төвөөс 90 км зайтай байрладаг. Өнөө Пингү район нь дэд бүтцийн байгуулалтаа түргэтгэж, бодлогоо уужуу болгож, аж ахуйн нэгжүүдийн энд ирж төвөө байгуулахыг урамшуулан татаж байна. Ингэснээр энд төвөө байгуулсан аж ахуйн нэгжүүдэд дэлхийн 500 хүчирхэг байхаас гадна бас бүс нутаг дамнасан том дунд оврын аж ахуйн нэгжүүд ч байгаа аж.

 "Төвийн эдийн засаг" гэж ямар нэгэн бүс нутгийн эх баялгийн онцгой давуугаас шалтгаалж, аж ахуйн нэгжүүд уг нутагт төвөө байгуулж, аж үйлдвэрийн баазаа нэлээд давуутай бусад районд байгуулж, аж ахуйн өртгийн холбоос болон бүс нутгийн эх баялгийг хамгийн сайн уялдуулсан эдийн засгийн хэлбэрийг хэлж байгаа юм. Дэлхийн туршлагаас авч үзэхэд, "Төвийн эдийн засаг" нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх болно.

     Өнөө Хятадын том том хотуудын төв районд бүр орон сууцны үнэ өндөр, зам харилцаа түгжирдэг үзэгдлүүд гарч, аж ахуйн төвүүд нь өртгийн асар их дарамтад учирч байна. Төвийн эдийн засгийг дүүргүүдээр шилжүүлж, зүй зохистой тохируулан, эх баялгийг зөв ашиглах нь аж ахуйн нэгжүүдийг улам сайн түргэн хөгжүүлэх бөгөөд төвүүдийн байгаа газрын татвар хураамж, ажлаар хангагдах, нийгмийн хөрөнгө зэрэг талаар ашиг өгөөж хүртэхэд нь тустай юм.

     30 жилийн хөгжлөөр дамжин, Хятадын аж үйлдвэрийн хөгжлийн түвшин ил тод дээшилсэн боловч орон нутгуудын хөгжил тэнцүүргүй байгаа асуудал оршиж байна. Том хотуудад төвийн эдийн засаг хөгжүүлж, аж үйлдвэрүүдийг газар нутаг, хүн хүчний өртөг харьцангуй хямд нутгуудад шилжүүлж байгаа нь нэг талаар аж ахуйн нэгжүүдийн эрхлэлтийн үр ашгийг дээшлүүлж, нөгөө талаар, дунд жижиг хотуудын хөгжлийг дайчлах болно гэж мэргэжилтэн нар үзэж байна.

     Төвийн эдийн засаг нь бас байгаа нутаг районыхаа аж үйлдвэрийн бүтцийн тохируулалт болон шилдэгжүүлэлтэд ач тусаа өгөх болно. Ялангуяа аж үйлдвэрийн баазуудтай харьцуулбал, төвийн эдийн засаг нь нэн бохирдуулалгүй, эрчим хүчинд нэн гамтай байдаг.

     Пингү район нь энэ талаар маш их давуутай юм. Энэ нь нийслэлийн экологийн бүс болсны хувьд Бээжин хотын зүүн хойд талаарх ногоон халхавч мөн төдийгүй улсын зэрэглэлийн экологийн үлгэр жишээ бүс юм. Ойн нөмрөгийн хэмжээ 63%-д хүрсэн энэ газрын байгаль нь үзэсгэлэнтэй, цаг агаар нь тохилог сайхан юм.

     Үүнээс гадна, Пингүгээс Бээжин хотын дүүрэгт ирэхэд машинаар 35 минут, нийслэлийн нисэхийн буудалд 20 минут, Тяньжиньд нэг цаг л хэрэглэдэг. Пингүд бас гаалийн боомт, татварын хөнгөлөлттэй район, төмөр замын буудал зэрэг байдаг тул бараа тээврийн өртөг нэлээд хямд юм. Үүний зэрэгцээ Пингүгийн мэдээ мэдээллийн сүлжээний түвшин нэлээд өндөр байж, аж ахуйн нэгжүүдийн төвийн дээд хэмжээний харилцаа холбооны эрэлт хэрэгцээг хангаж чадах юм. Өнөө Пингү район нь экологийн төвийн эдийн засгийн бүс байгуулахаар хичээн зүтгэж байна.