• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-20 15:58:52    
Хятадын шинжлэх ухаан техникийн хүчин тасралтгүй эрчимжиж байна

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын ерөнхий захирал Франсис Глегээс авсан ярилцалга


CRI

     Сүүлийн жилүүдэд Хятадын олон улсын патентын эрх авахаар өргөдөл өгөх хэмжээ ихээр нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх хүчин тасралтгүй нэмэгдсэнийг харуулж байна гэж Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын ерөнхий захирал Франсис Гле саяхан сурвалжлагчид ярилцалга өгөх үед илэрхийлжээ.

      Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс нааших бодлого нь шинжлэх ухаан техникийн дэвшилд тус дөхөм үзүүлсэн байна гэж тэрээр онцолжээ. Нэг оронд патентын эрх авахаар өргөдөл өгөх хэмжээ нэмэгдэж байгаа болон шинийг санаачлан бүтээх хүчний нэмэгдэж байгаа нь засгийн газрын дэмжлэгтэй нягт холбоотой юм гэж Франсис Гле үзсэн байна. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэн эхний үе болох 1984 онд Хятад улс патентын эрхийн хууль нийтлэн хэрэгжүүлсэн нь Хятадын засгийн техникийн дэвшлээр эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулахыг маш чухалчлан үзэж байгааг харуулсан байна гэж тэрээр онцолжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятад улсын "дунд урт хугацааны шинжлэх ухаан техникийн хөгжлийн хөтөлбөр\2006-2020\"-т 2020 онд шинийг судлан хөгжүүлэхэд оруулалтаа улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 2.5 хувиас дээш байлгах харалт дэвшүүлсэн юм. Хятадын Засгийн газар саяхан бас "Оюуны өмчийн эрхийн стратегийн хөтөлбөр" нийтэлсэн байна. Эдгээр арга хэмжээ нь Хятадын засгийн газар шинжлэх ухаан техникийн шинийг санаачлан бүтээх чадварыг дээшлүүлэх гэсэн шийдвэр зоригийг бүрэн харуулсан байна. Хятадын засгийн газрын оюуны өмчийн эрхийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилж, Хятадын патентын эрхийг систем өндөр үр ашигтай ажиллаж байгаа зэрэг нь патентын эрх авахаар өргөдөл өгч байгаа хэмжээг дээшлүүлж байгаагийн гол нөхцөл болно гэжээ.

      Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргадаг хамгийн сүүлийн "Дэлхийн патентын эрхийн тайлан"-д 2006 онд Хятад улс патентын эрх авахаар 128 мянга 850 ширхэг өргөдөл гаргасан нь 2005 оныхоос 32.1 хувиар нэмэгдэж, хамгийн түргэн нэмэгдэлтэй орон болжээ. Хятадын дэлхийн өргөдөл дэвшүүлж байгаа хэмжээнд эзлэх хувь хэмжээ ч тасралтгүй дээшилж байна. 2000 оноос 2006 онуудад түүний эзлэх хувь хэмжээ нь 1.8% байснаас дээшлээд 7.3% болсон байна.

     Хятадын аль салбар нь патентын эрх авахаар өргөдөл өгөх хэмжээ нь хамгийн түргэн дээшилсэн бэ? гэсэн асуултад Франсис Гле хариулж хэлэхдээ, Хятадын өгч байгаа өргөдөлд техникийн бий бүхий салбарыг хамарсан байна. Үүнд цахилгаан холбооны салбарын өргөдөл авах нэмэгдэл товойм байна гэжээ. Хятадууд түүхэнд үүдэлт нээлт хийхээр нэрт гарсан юм. Мөнгөн зүү, зүглүүр, дарь, цаас, бар хэвлэл зэргийг хятадууд үүдэн гаргасан юм. Одоо хятадууд үүдэлт нээлтийн чадвараа үргэлжлэн бадруулж, олон улсын патентын эрхийн тогтолцоо түүний бүтээлийг эдийн засгийн үр бүтээлтэй болгох чухал чанарыг таньж мэдсэн байна гэж тэрээр цохон тэмдэглэжээ.

     Франсис Гле 2008 оны 10-р сарын 1-ний өдрөөс Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын ерөнхий захирлын тушаалд орсон юм. Үүнээс өмнө тэрээр уг байгууллагын орлогч захирлаар ажиллаж, патентын эрхийн ажлыг гол хариуцаж байжээ.