• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-20 16:07:52    
Хятад улсын боловсролын ажил үйлсийн олон улсын чиглэлээр хөгжсөн 30 жилийн замнал

CRI

     30 жилийн өмнө, Хятадын жирийн иргэний хувьд, гадаадад гарч суралцана гэдэг нь алс холын үйл хэрэг байсан юм. Бодлого, гадаад хэлний суурь болон эдийн засгийн нөхцөл зэрэг хүчин зүйлийн хязгаарлалын улмаас хүмүүсийн "гадаадад суралцах хүсэл эрмэлзлийн биелэл" нь хойшлогдсоор байжээ. Өнөөдөр гэхэд гадаадад гарч суралцах нь бэрх явдал биш болж, олон улсаас Хятад улсад ирж мэргэжил дээшлүүлэгчид ч нэмэгдсээр байна.

     Жү Зыжуань бол Германы Goethe дээд сургуулийн Бээжин дэх салбар сургуулийн багш юм. 1999 онд их сургуулиа төгсөж 3 жил багшилсныхаа дараа, Жү Зыжуань Герман орж суралцахаар шийдчээ. Тэр 4 жил Германд суралцсан байдлаа эргэн үзэж хэлэхдээ: "Гадаадад гарч суралцсан нь надад шинэ мэдлэг олгосон байна. Гадаадад байсан хугацаандаа би бусад орны хүмүүстэй уулзаж харилцах явцдаа адил бус талаас өөрийгөө дахин хянаж үнэлсэн юм. Надад айж сүрдсэн зүйлгүй, аливааг шинээр эхлүүлж, олон зүйлийн орчинд зохицож ялангуяа хоёр орны соёлын талаар нэн гүнзгий ойлгосон юм" гэлээ.

      Сүүлийн жилүүдэд Жү Зыжуань шиг гадаадад суралцагсад улмаар олширч, тэд дэлхийн олон оронд суралцаж байна.

      Германаас Хятадад суугаа элчин сайд хэлэхдээ: "Өнөө, 30 мянга шахам хятад оюутан Германы их дээд сургуулиудад суралцаж байгаа бөгөөд тэдний тоо мөн байнга нэмэгдсээр байна. Хятад улс нь Германд хамгийн олон хүн суралцуулж байгаа орон болж, Америк, Франц болон Европын Холбооны бусад орнуудаас хол давсан байна" гэжээ.

      Хятадын Боловсролын Яамны Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жан Шючинь хэлэхдээ, 30 жилд Хятад улс нь дэлхий дээр гадаадад хамгийн олон оюутан илгээн суралцуулж байгаа орон болсон байна гэлээ.

     "1978 оноос 2007 оныг хүртэл, Хятадаас гадаадад суралцагсдын нийт тоо 1 сая 200 мянгад хүрч, Хятадын оюутан 100 гаруй улс орон болон газар нутагт суралцаж байна" гэж энэ албаны хүн тэмдэглэжээ.

      Өнөө, улсаас албаны зардлаар гадаадад суралцуулж буй хүмүүсээс гадна, хувийн зардлаар гадаадад суралцаж байгаа хүмүүс ч олширсоор байна. Энэ нь хятад хүмүүсийн материйн төвшин дээшилж, гадаад хэлний чадавх нэмэгдэн, даяаршлын нөхцөлд хүмүүс дэлхийг ойлгох, дэлхийд нэгдэх хүсэл сэтгэлгээ улмаар ихэсч байгаагаас болсон юм. Сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл, гадаадад суралцаж эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн тоо 300 мянгад хүрсэн бөгөөд тэд улс орны орчин үеийн хөгжлийн төлөөний байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байна. Гадаадынхан ч Хятад улсыг сонирхож, их хүн Хятад улсад ирж суралцаж байна.

     Хятадын Ардын Их Сургуульд аспирантаар суралцаж бий Энэтхэг залуу Вихан хэлэхдээ: "Хятадын уламжлалт соёлыг би их сонирхдог, Хятадын цай, Хятадын архины соёл, цагаан сар, 5-р сарын 5-ны баяр зэрэг их олон баяр дурсгалын өдрүүд нь надад их сонирхолтой санагддаг юм. Хичээл сургалт дээр багш нар маань бидэнд Хятадын соёл, нийгэм, улс төрийн тухай олон талын мэдлэгүүдийг ярьж тайлбарлаж өгдөг, бас Хятад улсыг цаашид нэн их ойлгож, Хятад улсад үлдэж амьдрах хүсэлтэй байна" гэлээ.

      Хятадын Соёлын Яамны хийсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 1978 оноос 2007 оны хоронд Хятад улс гадаадын оюутан сурагчийг даюхардсан тоогоор 1 сая 230 мянга хүнийг хүлээн авсан байна. Зөвхөн 2007 он гэхэд гадаадын 200 мянга шахам оюутан сурагч Хятад улсад ирж суралцсан байлаа.

      Өнөө, дэлхийн 180 гаруй улс орон, газар нутгаас хүмүүс Хятад улсад ирж суралцаж байна. Тэд өөр өөрийн орны байгуулалт, хөгжилд хүчин зүтгэж байгаа төдийгүй, бас тухайн улс орон болон Хятад улс хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд ч нааштай үүрэг гүйцэтгэж байгаа юм.