• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-20 16:09:54    
Бээжингийн олон улсын соёлын 3-р үзэсгэлэн яармагт Тайваний шинэ бүтээлүүд сонирхол татав

CRI

     Бээжингийн Олон улсын соёлын шинэ бүтээлийн аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг өнгөрөгч 12-р сарын 17-ны өдөр Бээжинд болов. Тайвань районы хамгийн төлөөлөгч чанартай бөгөөд нөлөө бүхий соёлын салбарын шинэ бүтээлийн аж ахуйн нэгж уг үзэсгэлэн яармагт оролцов. Тэдний шинэ сайхан бүтээлүүд нь уг үзэсгэлэн яармагийн халуун цэг болж үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ.

     Бээжингийн олон улсын соёлын шинэ бүтээлийн аж үйлдвэрлэлийн 3-р үзэсгэлэн яармагийг Хятадын Соёлын яам, Хятадын радио телевизийн үндэсний ерөнхий газар, Хэвлэл мэдээллийн үндэсний ерөнхий газар болон Бээжин хотын засгийн газар хамтран зохион байгуулж, үзэсгэлэнгийн 8 талбайд 5 хоног ажиллуулсан юм.

     12-р сарын 1-ний өдөр үзэсгэлэн яармагийн нээлтийн ёслол болсны дараа, 18-ны өдөр гол үзэсгэлэнгийн талбайд Тайвэйгийн соёлын шинэ бүтээлийн тусгай танхим нээх өргөн их арга хэмжээ зохион явуулсан байна. Энэ бол Бээжингийн Олон улсын соёлын үзэсгэлэн яармаг анх удаагаа Тайвэйд тусгай танхим ажиллуулж байгаа болно. Үзэсгэлэн яармагт оролцсон Тайваний аж ахуйн нэгж ч шинэ амжилтад хүрч, уржнан жил 18 аж ахуйн нэгж оролцсон бол энэ удаа 64 аж ахуйн нэгж оролцож, Тайваний зохион байгуулагч тал аж ахуйн нэгжийн төлөөлөгч, засгийн газрын албан тушаалтан, соёлын салбарын эрдэм шинжилгээний ажилтан нийт 100 гаруй хүнийг зохион байгуулан оролцуулсан байна.

     Тайваний шинэ бүтээлийн зураг төслийн төв олон аж ахуйн нэгжийг идэвхтэй зохион байгуулж энэ удаагийн Бээжингийн үзэсгэлэн яармагт оролцуулсан нь Тайваний шинэ бүтээлийн зэрэглэл, зураг төслийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Мөн үүнд чиглүүлэн тэд мэдлэгийн уралдаан, симпозиум зэрэг арга хэмжээг үргэлж зохион явуулж, Эх газар, Тайваний шинэ бүтээл оновчтой саналын аж ахуйн нэгжийн хүмүүсийг урьж оролцуулдаг байна. Уг төвийн хариуцлагатан Гао Юйлинь танилцуулж хэлэхдээ, сүүлийн үед, бид Эх газар танилцан айлчлах хэсгийг байнга зохион байгуулж, холбогдох бүтээлийг нээн хөгжүүлэхээр зураг төсөл, үйлдвэрлэх технологи зэрэг талаар Эх газрын аж ахуйн нэгжтэй судалгаа хийж хамтран ажиллаж ирсэн гэжээ.

      Тайваний шинэ бүтээлийн аж ахуйн нэгж бүтээгдэхүүн нээж хөгжүүлэхдээ амьдралаас шим тэжээл авч амьдралтай нягт ойртуулж бүтээснээс Бээжингийн энэ удаагийн үзэсгэлэн яармаг дээр маш олон бүтээл нь өвөрмөц үр дүнд хүрсэн байна.

      Хятадын цайны уламжлалт соёл нь ч дэлхий дахинд алдартай билээ. Гэлээ цайны урлаг нь харьцангуй олон янзын байдаг. Дэлхий нийтэд Хятадын цайны соёлыг танилцуулахын төлөө Тайваний нэг компани орчин үеийн хүн ард, ялангуяа барууны орны хүн ардын амьдралын зан заншилд зохицуулан авч явахад хялбар дөхөм , цай хандлах цагийг амархан барих цайны сав хэрэгсэл хийж бүтээжээ. Цайны энэ иж бүрэн сав хэрэгсэл нь Япон, Европ, Америкийн зах зээлд борлуулалт сайн байж, 2008 онд дэлхийн зураг төслийн том нэрт шагнал-- Германы зураг төслийн их шагнал хүртсэн байна.

      Тайвэйгийн Хааны музейнхэн Бээжингийн соёлын үзэсгэлэн яармагт анх удаагаа оролцсон юм. Тэд энэ үзэсгэлэн яармагт музейд хадгалж байгаа бичиг дурсгалын зүйлийг үндэслэн нээн хөгжүүлсэн унтлагын өрөөний иж бүрэн хэрэгсэл, дууриамал зураг, хүрэл сав хэрэгсэл, ном бичиг зэргийн бүтээлийг тавьжээ. Музейн хариуцлагатан Шюй Шаодэ танилцуулж хэлэхдээ, уг ажлыг зохион байгуулаад дөрвөн жил болж байна. Бид бичиг дурсгалын зүйлээр сэдэвлэн шаазан сав ,тавилга зэргийг амжилттай нээн хөгжүүлж, бүтээгдэхүүнээ дэлхийн олон газар борлуулж, ашиг орлого жил бүр 30 орчим хувиар нэмэгдэж ирсэн байна, Уржнан жил цэвэр орлого 50 сая шинэ Тайвань долларт хүрсэн байна гээд бид өвөг дээдсийн үлдээсэн бичиг дурсгалын зүйлийг зарж болохгүй, гэлээ бид эдгээрийг зураг төсөл нээн хөгжүүлэх загвар болгож, түүнийг эдэлж хэрэглэж болох амьдралын хэрэгсэл болгож болно. Ингэх нь Хятадын соёлыг дэлхийн олон газар танилцуулж байгаа явдал мөн гэжээ.

     Түүний танилцуулснаас үзвэл, үзэсгэлэн яармагийн хугацаанд Тайванийхэн Бээжингийн Хааны ордны музейн ажил нэгтэнтэн нартай хадгалж байгаа зүйлийг шинэ бүтээл болгон хөгжүүлэх талаар эрдэм шинжилгээний яриа уулзалт хийсэн байна. Хоёр тал харилцан сурч хамтран ажиллаж, Хятадын уламжлалт соёлыг орчин үеийн нийгэмд нэвтрүүлж болно гэж үзэв.

     Уг үзэсгэлэн яармаг дээр, Тайваний Хааны угсааны хувьцаат хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хятадын эртний нэртэй зураг" Ханшны өдөр гол дээр зугаацсан зураг"-ийг үндэслэн нээн хөгжүүлсэн унтлагын өрөөний иж бүрэн эдлэлийг тавьсан байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хүмүүст гуа сайхны хүртээл хүртээхийн зэрэгцээ эдлэн хэрэглэж болох эд бараа болгосон байна гэж компанийн төлөөлөгч хатагтай Чэнь Мэйшиү үзлээ.

     Сүүлийн жилүүдэд, Эх газар нь соёлын шинэ бүтээлийн эдийн засгийг дорвитой хөгжүүлж, Бээжин, Шанхай, Шямэнь зэрэг хотууд соёлын шинэ бүтээл, оновчтой саналын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээг боловсруулан тогтоов. Энэ нь Тайваний соёлын шинэ бүтээлийн салбарынханд хөгжлийн сайхан боломж хангасан юм.

     Тайвэй нь Бээжингийн Олон улсын соёлын шинэ бүтээлийн үзэсгэлэн яармагт хоёр жил дараалан оролцож байгаа. Ирэх жил бас оролцох төлөвлөгөөтэй байна. Бээжингийн тал хэсэг зохион байгуулж, Тайваний соёлын үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна. Өнөө хоёр эргийн хооронд агаарын тээвэр, усан тээвэр бүгд нэвтэрч харилцаанд маш дөхөм болсон тул Тайваний хоолойн хоёр эргийн соёлын шинэ бүтээлийн аж үйлдвэрлэл ирмүүн хөгжинө гэдэгт би итгэж байна гэж Тайвэй Хотын Соёлын Газрын дарга Ли Юүнпин илэрхийллээ. \Урангоо орчуулж бэлтгэв\