Орос Украин 19-ны өдөр Москвад байгалийн хий нийлүүлэх , хил дамжин өнгөрүүлэх асуудлаар санал нэгдсэн бөгөөд 2009 оноос 2019 он хүртэл байгалийн хий худалдан авах , борлуулах гэрээ байгуулсан байна.
ТАСС-ын мэдээлснээс үзвэл, Оросын ерөнхий сайд В.Путин 19-ны өдөр тус улсад айлчилж буй Украины ерөнхий сайд Юлия Тимошенкотой холбогдох нарийн ширийн асуудлаар зөвшилцсөний дараа хоёр тал холбогдох гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Оросын байгалийн хийн хувьцаат компанийн ерөнхий захирал Александр Миллер болон Украины нефть байгалийн хийн компанийн ерөнхий захирал Олег Дүбина Орос Украин хоёр талын өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан байна. / Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав/
1 2
|