Банк санхүүгийн хямралаас болсон бүх дэлхийн эдийн засгийн бууралтад авто машины борлуулалтын зах зээл нь ч зайлж чадсангүй, Европ, Умарт Америк, тэрчлэн Япон, Өмнөд Солонгос зэрэг авто машин үйлдвэрлэгч болон борлуулагч том орны авто машины борлуулалтын эрэлт хэрэгцээ эрс буурсан байна. Ийм байдалд олон улсын авто машины том том наймаачид өөрийн хүсэл эрмэлзлээ Хятад улс-бүх дэлхийн хамгийн том шинээр хөгжиж байгаа авто машины зах зээлд шилжүүлсэн байна. Тэд нар Хятадын зах зээлийн ирээдүйд маш өөдрөг байж, Хятадын зах зээл дэх хөрөнгө оруулалтаа өсгөж, Хятадын авто машины зах зээл нь үндэстэн дамнасан авто машины аж ахуйн нэгжүүдийн "Аюулаас зайлах гарам" болсон байна.
2007 онд, Хятадын авто машины зах зээлийн гаргалт 8 сая 880 мянгад хүрч, борлуулалт нь 8 сая 800 мянгад хүрсэн юм байна. Энэ тоо сэлт нь Хятад улсыг Америкийн дараа бүх дэлхийн 2-р том авто машины борлуулалтын зах зээл болгосон байна. 2008 онд, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, Умарт Америк, Япон, Европын гол гол орон болон бүс нутгийн авто машины борлуулалт буурсан байна. Энэ үед Хятадын авто машины зах зээлийн мондог том эрэлт хэрэгцээ нь нэн чухал болсон байна. Ийм байдалд, үндэстэн дамнасан авто машины аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлсэн байна. Америк Хятадын авто машины солилцооны нийгэмлэгийн дарга, Бэйчи корпорацийн ерөнхий захирал Ван Дазүн хэлэхдээ, банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, Хятадын авто машины зах зээлийн өсөлт удааширх, экспорт буурах байдал бий болсон боловч урт удаан хугацаанд авч хэлвэл улсын дотоодын авто машины зах зээлийн өсөх хандаш хувьрахгүй юм гэжээ. Тэрээр бас хэлэхдээ,
Хятад улс нь үндэстэн дамнасан авто машины аж ахуйд авч хэлвэл маш чухал зах зээл болох юм, бүх дэлхийн байдлаас үзвэл манд хэдүйбээр зарим хүчирдэл гарсан боловч бүх дэлхийн зах зээлийн нэг хамгийн сайн нь болж байгаа юм. Энэ оны 4-р улиралд 3-р улиралаас 25 хувиар буурсан боловч энэ нь өсөлтийн хурд болох юм, харин тоо хэмжээ биш юм, үүнээс үзхэд том том авто машины аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийг орхиж чадахгүй, ирээдүйд тэд Хятадын зах зээлд өөдөргөг байна гэжээ.
Түүний энэ үзэлтийг маш олон үндэстэн дамнасан авто машины аж аухйн нэгжүүд сайшааж байна. Америкийн General Motors болон Ford Motor Company-ийн Америк дэх боруулалтын байдал тийм сайн биш боловч Хятадтай хөрөнгө хамтарсан компаний авто машины борлуулалт нь нэлээд дээд хурдаар өсөх байдлаа хэвээр байлгасаар байна. 12-р сарын 17-ны өдөр, нийт хөрөнгө оруулалт нь 2 тэрбум 700 сая юаньд хүрсэн Шанхайн General Motors-ийн шинэ үйлдвэрлэлийг албан ёсоор байгуулсан байгуулсны улмаар Шанхайн General Motors-ийн жилийн нийт гаралт нь өсөөд 760 мянган ширхэгт хүрсэн байна. Энэ нь Шанхайн General Motors-ийг Хятадад хамгийн том суудлын машины үйлдвэрийн нэг болгосон байна.
Ford Motor Компаний тухайд энэ оны эхний 11 сард, борлуулалтын хэмжээ нь ноднины мөн үеийнхээс бага хэмжээгээр буурсан боловч уг компаний мэрэгжлийн хүмүүс нь Хятадын авто машины зах зээлийн ирээдүйд өөдөргөг байна. Тэдний үзэж байгаагаар:
Бидны өөдөргөг байгаагийн шалгаан бол бидны өнөөгийн зах зээл ямарч байлаа гэсэн бид өсөн хөгжиж байгаа юм. Олон бүгд Хятадын зах зээл нь бүх дэлхийн хамгийн том авто машины зах зээл болох юм гэж төсөөлж байна гэжээ.
Америкийн General Motors болон Ford Motor Companyтай адилхан Mercedes-Benz бас Хятадын авто машины зах дахь хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна. Үүнээс гадна Nissan Motor Компани ч 2012 онд жилийн борлуулалтын хэмжээгээ 550 мянган шихэгээс давуулах болно гэж төлөвлөж байгаа ажээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|