• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-22 14:42:30    
Хятадын Чжэнчжөүгийн Вэньмяо хийд

CRI

      Вэньмяо хийд бол  эртний хүмүүсийн Хятадын том сурган хүмүүжүүлэгч Күнзийг дурсаж шүтдэг хийд юм. Мөн ч Хятадын эртний бичгийн хүмүүсийн хуран цуглардаг газар юм.

     Чжэн чжөү бол Хэ Нань мужийн төв. 8000 гаруй жилийн иргэншлийн түүхтэй нутаг. Вэнмяо хийд нь ЧжэнЧжөү хотын хуучин хотод байгаа, 1900 гаруй жилийн түүхтэй. 2005 онд ЧжэнЧжөү хотын засгийн газраас Вэнь мяо хийдийг сэлбэн засаж сайжруулахад 30 сая юань санхүүжүүлсэн байна. Өнөө Вэнь Мяо хийд сүр жавхлан төгөлдөр, хүмүүсийн анхаарлыг татаж байна.

     Вэн Мяо хийдээр ороход гол дуган болох ДаЧэн дуган нүдний хараанаа дусна. Вэнь Мяо хийд нь хэдэн мянган жилийн турш гай гамшиг гал түймэрт өртөж, хэдэн удаа сэргээн засаж үлдсэн цорын ган барилга болно. Дуганы гадна талт хэдэн зуун жил  сагсайн ургасан гүйлсэн мод, салхины аясаар найган ганхаж байгаа нь түүхийн урт удаан он жилийг харуулж байгаа билээ.

     ЧжэнЧжөү хотын Вэнь Мяо хийд нь одоогоос 1900 гаруй жилийн тэртээ зүүн хан улсын үед байгуулагджээ. 2,5 га талбайтай   том барилгатай  Вэнь Мяо хийд нь тухайн үе ШаньДүн мужийн ЧюФүгийн дараа ордог   том хийд юм. Юань улсын үед Вэнь Мяо хийд галд шатаагдсаны дараа  хуучин дүр төрхөөр нь сэргээж   засжээ. Модон бүтэцтэй  болохоор галт өртөмтгий байдаг. Мин Чин улсын үед ч гал түймэрт өрдөж байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед  Вэнь Мяо хийдийг цар хэмжээгээрээ өнгөрснийхтэй нь адилдахын аргагүй болжээ.

      Вэньмяо хийдийн хойд талд урагшаа хандсан Да Чэн дуган байгаа. Дан Чэн дуганы дээврийн хоёр талын сэжүүрт 2 метр өндөр луун толгойт чимэглэлтэй. Луу бол хур бороон буулгадаг сахиус. Барилгын дээврийн хоёр талын сэжүүрийг луун толгойн түрсээр чимэглэвэл дуганыг гал түймэрт өртөхөөс сэргийлж чадна гэж эртний үед иргэд үздэг байна. Дуганын оройд нь давхар асар  бий. Түүний дээр билэгт гөрөөс, зааны дүрс сийлбэрлэн чимэглэж, бас өлзий дэмбэрлийг бэлгэдсэн "дүүлэн нисэгч хос луу" " торолжсон аалз" "хос мандарваа цэцгийг" зураглан сийлжээ. Дуганы хоёр жигүүрээр хурмаст тэнгэр саатан суугаа, найман сахиус тэнгис гаталж байгаа зэрэг Хятадын эртний ардын   үлгэр домогт гардаг хүмүүсийг дүрслэн уралжээ.

     Дачэн дуган нь ЧжэнЧжөү хотын Юэньмяо хийдийн   охь шилдэг нь байгаа. Энэ нь Мин Чин гүрний үеийн барилга юм. Энэ удаа ВэньМяо хийдийг сэргээн засаж байгуулсан нь Дачэн дуганаас болсон. Вэнь Мао хийдэд    нутгийн эрдэмтэн мэргэдийн тахилгын дуган зэрэг иж бүрэн барилгуудтай. Арын хашааны зүүн жигүүрийн дуганд "Богд Күнзийн үйл явдлын тухай зураг" дэлгэн үзүүлж байгаа. Энэ зурагт нь  богд Күнзийн амьдрал дэх үлгэрүүдийг тоосгон сийлмэлээр урлан гаргажээ. Уг сийлмэл 1,2 метр өндөр, 300 метр урт бөгөөд "шүүмжлэлт ном" "судар бичгээр"  бор материал болгож, Күнзийн шавь нараа сургаж хүмүүжүүлсэн, насан туршид хүсэл мөрөөдлөө  эрэн хайж байгааг тусган харуулжээ.

     Өнөө жигүүрийн хоёр талын өрөөг заан сургалтын өрөө болгожээ. Сэргээн байгуулснаас хойш Вэнь мяо хийд нь Хятадын эрдэм соёлыг бадраан хөгжүүлэх, уламжлалт шилдэг соёлыг түгээн дэлгэрүүлэх заан сургалтын үүрэг хүлээсэн байна. Эндэхийн сургалт нь Хятадын эртний гэрийн сургуулийн сургалтын талбайг дахин харуулсан байна. Эрдэм ном сурахаар ирсэн хүүхдүүд бичгийн ширээний ард сууж, Хятадын уламжлалт Күгзийн сургаалыг сурч байна.

     Чжэн Чжөүгийн Вэнь мяо хийд нь хотын эртний соёл иргэншлийг сахин хамгаалж, Хятадын уламжлалт соёлыг хамгаалсаар байгаа газар юм. Аялан жуулчлагчид сонирхолтой бол энд ирж Хятадын эртний соёлтой танилцаж болох юм.

     Чжэн Чжөүгийн Вэнь мяо хийд Чжэн чжөү хотын Дүнда гудамж болон Чэндүн гудамжны уулзрын дөрвөн замын баруун хойд талд байдаг. Чжэн чжөү хот зам харилцааны зангилаа газар болохоор нисэх онгоц, галт тэрэг, авто машин саадгүй нэвтрэнэ.