Хөхөө өвлийн улиралд бөмбөг тоглох, гүйх зэрэг уламжлалт спортоос гадна Бээжин хотын иргэд өвлийн умбалт, цанаар гулгах зэрэг цас мөсний спортод улам сонирхолтой болж байгааг манай сурвалжлагч саяхан Бээжин хотоор сурвалжилж явахдаа ойлгосон байна.
Бээжин хотын Күн Юй Хэ голын хөвөөн хүрээд очиход өвлийн умбалт хийж байгаа хүмүүстэй тааралдлаа. Харж байтал тэд умбалтын хувцсаа өмсөн цантсан хүйтэн усанд үсрэн орж, уралдан умбахад нам жим байсан голын эрэг хөөр хөгжөөнтэй болж ирлээ.
Энд одоо яг хорь гаруй хүн умбаж байна. Өвлийн улирал орсноос нааш цаг агаар ямар байсан ч энэ хүмүүс өвлийн умбалтаа ерөөс тасалдуулаагүй юм. Энэ хүмүүсийн олонх нь тэтэгвэртээ гарсан хүмүүс байлаа. Хая бас идэр насны хүмүүс ч харагдаж байлаа. Энэ жил 90 насны сүүдэр зооглож яваа настан Чэн Жя Дао залуу хүмүүсээс дутхааргүй шалмаг умбана билээ. Тэрээр өвлийн умбалтаар 30 жил тасралтгүй хичээллэж байгаа хүн юм. Өвлийн умбалт нь түүний амьдралын дутагдаж болшгүй нэгэн угаалга болсон байлаа. Түүнтэй уулзан ярилцлаа.
Өвлийн умбалт зуны умбалттай яаж адил байх вэ, хүйтэн усанд умбах тийм ч таатай биш дэ, гэвч удаандаа хүний биед их сайн байдаг юм гэлээ.
Бээжин хотын өвлийн умбалтын нийгэмлэгийн дарга Ли Линий танилцуулж хэлснээр, хүн хүйтэн усанд ороход бие их сэдэлтэд учирч, бүх биеийн цусны эргэлт сайжирдаг өвлийн спортоор тасралтгүй хичээллэж байх нь цусны судас хатуурах, цусны даралт зэрэг өвчнөөс сэргийлж чаддаг. Үүнээс гадна өвлийн умбалт нь биеийн тамир тэнхээг сайжруулж, өвчнөөс эсэргүүцэх чадлыг нэмэгдүүлэхэд тустай юм гэжээ. Сурвалжлагчийн ойлгосноор, сүүлийн жилүүдэд өвлийн умбалтад сонирхолтой хүмүүс улам олширч, одоогийн байдлаар Бээжин хотод нийт арав гаруй мянган хүн энэ төрлийн спортод оролцож байгаа юм байна.
Ли Линь өвлийн умбах сонирхолтой хүмүүст ингэж зөвлөж байна.
Ердөө намар сэрүү орохоос эхэлж умбавал дээр, тасралгүй умбахад хүйтэн усанд бие махбод аажмаар дасч чаддаг. Арван хэм хүйтэн усанд арван минут умбах зэргээр усны дулааны хэмжээ болох умбах цагийг тэнцүүлж байвал дээр юм гэлээ.
Бээжинд хотын иргэд хүйтэн усанд умбах сонирхолтой болж байгаагаас гадна, мөсөнд тэших болон цанаар гулгах маш дуртай болж байгаа юм. Та бүхэн мөсөнд тэшиж байгаа дуу чимээг сонсч байна.
Бээжин хотын төвд байдаг Ши Ча Хайгийн мөсөн дээрх спортын талбай өнгөрсөн сар ашиглалтад орсон юм. Энэ талбайд одоо өдөр бүр гурав дөрвөн зуун хүн ирж байна. Мөсөнд сайн тэшдэг хүмүүс мөсөн дээр хурдлан тэшиж, эргэлдэн бүжиглэж байгааг харахад үнэхээр сайхан харагдаж байлаа. Энэ хавьд амьдардаг Чэн Шю Рун хатагтай ингэж ярилаа.
Урд нь өвлийн цаг зөвхөн гүйх төдийгөөр дасгал хийдэг байлаа. Одоо бол нэлээд баялаг сонголттой болсон. Ялангуяа мөсөнд тэших, цанаар гулгах их сайхан байдаг юм гэж хэлж байна.
|