• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-23 17:54:16    
Солонгосын удирдагчид Ван Жярүйтэй уулзлаа

Синьхуа Агентлаг

     БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ир 23-ны үдээс өмнө Пхеньянд ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Жярүйтэй уулзав.

     БНАСАУ-ын ерөнхий сайд Ким Юн Ир 22-ны өдөр Пхеньянд Ван Жярүйтэй уулзаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чое Тайбок ч мөн өдөр Ван Жярүйтэй уулзсан байна.

     Ким Юн Ир хэлэхдээ, Солонгос Хятадын найрамдал урт удааны түүхтэй. 2008 онд хоёр талын эдийн засаг худалдааны харилцаа асар их хөгжсөн байна. Энэ жил бол Солонгос Хятадын найрамдлын жил мөн. Хятадын талтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Солонгосын тал бэлэн байна. Хятад улс шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах үйлсдээ нэн их амжилт олохыг хүсэн ерөөж байна гэжээ.

      Ван Жярүй Хятад Солонгосын харилцааны 60 жилийн хөгжилтийн амжилтыг өндрөөр үнэлж, шинэ зуунд, шинэ үе шатанд Солонгосын
талын хамтаар Хятад Солонгосын олон салбар, олон давхаргын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний тусын төлөө чармайхад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Урангоо хянав\