• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-24 08:22:40    
Эрээн хотын орлогч дарга Сүн Жүн Чин шинэ жилийн баярын үг хэллээ

Хятадын Олон Улсын Радио

Эрээн хотын орлогч дарга Сүн Жүн Чин Хятадын олон улсын радиогоор сонсогчдод шинэ жилийн баярын үг хэллээ

      Хятадын уламжлалт цагаан сарын баярын энэ торгон мөчид Эрээн хотын засгийн газрын орлогч дарга Сүн радиогийн цэнхэр долгионоор сонсогч та бүхэнд Эрээн хотын талаар танилцуулж, Хятадын ард түмэн болон Монголын ард түмэнд сайн сайхны ерөөл дэвшүүлснийг хамгийн тэргүүнд тольдуулъя.

    "Шинэ нэгэн жил ирж,түмэн бодис амилан байгаа энэ баярт мөчид бид буурал жилээ үдэж, буянт жилээ угтаж байна.

      Хятадын уламжлалт цагаан сарын баяр-хаврын баярын хүсэл эрмэлзэл бялхасан энэ сайхан мөчид би ХОУР болон ӨМ-ын Эрээн хотын радиогоор дамжуулан Монгол улсын ард түмэн болон бүх Хятадын ард түмэнд цогтой халуун баяр хүргэж байна.

      Эрээн хот нь Монгол улсын Замын үүд хоттой бараа бараагаа харж байдаг. Монгол улсад нээлттэй хятадын авто зам, төмөр замын хамгийн том боомт, нийслэл Бээжинд хамгийн ойрхон хуурай замын боомт юм. Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш, ялангуяа хил хязгаарыг нээлттэй болгосноос нааш ямар өөрчлөлт гарсан ч, Эрээн хот боомтын давуу талаа бүрэн бадруулж, хилийн худалдаа хөгжүүлэн, нээлттэй байлгасаар ирлээ. Улсын дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлж, өмнөд нутагтай хамтаар умард нутгийг нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлэн, бүс нутгийн чанартай олон улсын бараа гүйлгээний төвийг шалавдан байгуулж, гадаадад зориулсан боловсруулах ажил төрлийг хөгжүүлэн, улс дамнасан аялал жуулчлалыг түргэтгэн, ардын амьдралыг хүч тавин сайжруулж, хөгжлийн нөхцөлийг сайжруулж, зохицонгуй хөгжил, тогтвортой байдлыг эрчимжүүлж, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөн, нээлттэй байлгах бүх талын арга хэмжээг дайчилсны үр дүнд Эрээн хотын олон талын ажил үйлс тал бүрээр хөгжлөө.

      Өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш Хятад-Монгол хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр орны ард түмний хэлхээ холбоо өдрөөс өдөрт өргөжиж, хоёр орны найрамдал өдрөөс өдөрт бэхжиж, хоёр орны харилцаа өдрөөс өдөрт тасралтгүй гүнзгийрлээ. Эрээн хот Хятад, Монгол, Оросын бүс нутаг болон аж ахуйн нэгжийн эдийн засаг худалдааны яармаг ажиллуулж, улсын дотоодын аж ахуйн нэгжүүдийн Монгол улсын холбогдох нутаг хоорондын солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлсээр ирлээ. Эрээн хот Монгол улсад их алдартай болж, Эрээн хоттой хаяа дэрлэн орших Замын үүд хотыг Монгол улсын Шэн Жэнь гэж хүмүүс ярьдаг боллоо. Хятад-Монголын худалдааны 70 гаруй хувь нь Эрээнээр дамжиж, Монгол улсын иргэдийн 70 гаруй хувь нь Эрээнд зочилж байсан. Монгол улсын 1000 гаруй оюутан сурагчид урьд хожид Эрээн хотод ирж суралцаж байсан. Жил бүр 10 мянга гаруй хүн  Эрээн хот болон Хятадын дотор газар эмчлүүлж байна. Эрээн хотын Засгийн газар Монгол улсын холбогдох нутгуудтай найрсаг харилцаа тогтоож, засгийн газар болон парламентын харилцан айлчлал хийж, боловсрол, соёл, эрүүл хамгаалал зэрэг олон талын солилцоо маш эрчтэй явагдаж байна. Хятад-Монголын харилцаа тасралтгүй гүнзгийрэхийн хамт Эрээн хотын газар зүйн байрлалын давуу тал улам товойж, Монгол улс 1996 онд ӨМӨЗР-ны төв Хөх хот дахь Ерөнхий консулын газрын Эрээн хот дахь хэрэг эрхлэх газрыг нээж ажиллуулсан бөгөөд 2005 онд консулын газар байгуулж, Хөлүн буйр, Шилийн гол, Хянган аймаг дахь ажил төрлийг хариуцах боллоо. 2007 онд гурав дах орны хүмүүсийн визийн ажлыг албан ёсоор эхлүүлж, Эрээн хот нь монголчуудын Хятадад ирж худалдаа хийж, аялал жуулчлал хийх хамгийн сайн сонголт болжээ.

       2009 онд дэлхий дахин банк санхүүгийн хямрал улам бүр нүүрлэх болно. 2009 онд Хятад-Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой тохиох тул шинэ он нь бас ч хоёр орны ард түмний хамтын ажиллагаа улам эрчимжиж, нягтран урагшилж, хүчир бэрхшээлийг хамтаар ялан давах жил болно. Эрээнчүүд болон Монголчууд нэн их эрч зоригоор, золбоо төгөлдөр, өөр өөрийн орны хөгжилд хүчин зүтгэж, аз жаргалтай гэр орноо цогцлон байгуулахыг ерөөж байна. Монгол улсын нэн олон худалдаачид Эрээн хотод ирж хөрөнгө оруулан ажил үйл бүтээхийг урьж байна. Эрээн хотод ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон бүх сонсогчид маань ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

       Хятад-Монгол хоёр улсын ард түмний ирээдүй нэн сайн сайхан байх болтугай,
       Хоёр орны ард түмэн аз жаргал эдлэх болтугай"