
НЭВТ: Эрхэм сонсогч та бүхэн манай радиогийн редактор Уртнасан, МҮОНР-гийн сурвалжлагч Чулуунцэцэг хоёрын цагаан сарын шинийн өдрүүдээр өмнөд нутгаар хийсэн радио аяллыг та бүхэн хүлээн авч сонссон гэж найдаж байна.
НЭВТ: Манай радио аяллын хоёр хөтөч маань өмнөд нутгаас ганзага дүүрэн олз омогтой ирсэн юм. Энэ удаа хоёр хөтчийнхөө аяны богцыг уудалъя.
НЭВТ: Манай радио аяллын хоёр хөтчийн аяны богцонд өмнөд нутгийнхны байгаль, цаг уур, уг гарвал, үүх түүх, бичиг соёл, хэл яриа, хувцас өмсгөл, дуу хуур... гээд тун олон зүйл байна. Гэхдээ энэ удаа өмнөд нутгийнхны дуу хуураас сонсгоё хэмээн "Хулсны шаргиа" хөгжимт тэмдэглэлийг та бүхний өмнө дэлгэж байна.
Уртаа: Хулсны шаргиа...
Чука: "Хулсны шаргиа" хөгжимт тэмдэглэл...
|