• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-24 19:56:16    
Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газраар орж, консулын орлогч ноён Батхүүгийн Гантулгаас ярилцлага авлаа

Хятадын Олон Улсын Радио

      Хятад-Монгол хоёр орны олон талын харилцаа өргөжин тэлж, эрчимжин хөгжихийн хирээр нэн олон хүмүүс хоёр орны хооронд нааш цааш зорчих  нь олон болжээ.  Хятадын засгийн газраас энэ талын ажлыг чухалчилж байгаагийн зэрэгцээ, Монгол улсын тал ч ихээхэн чухалчилж, хоёр орны харилцааг цаашид улам хөгжүүлж, улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг салбарт түлхүү анхаарал хандуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, Монгол-Хятадын ард иргэдийн харилцааны төвшнийг шинэ шатанд гаргаж, тэдний  ойлголцлыг бэхжүүлэх үүднээс Эрээн хотод консулын газар байгуулсан байна. Сар шинийн үеэр манай сурвалжлагч Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газраар орж, консулын орлогч ноён Батхүүгийн Гантулгаас ярилцлага авлаа. Тэрээр хоёр орны  харилцаа, мөн Эрээн хотын талаар ингэж ярьсан байна.

     "За юуны өмнө Хөхөө сарын тасхийм хүйтэнд алс хол Бээжин хотоос Эрээн хотыг, тэр дундаа манай Консулыг зорьж ирсэнд маш их баярлаж  байна. Эрээн хотын намын хороо, засгийн газар, улс төрийн зөвлөлдөх зөвлөл, АТИХ цөм Монгол улсын иргэний  шилжилт хөдөлгөөн болоод худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны тал дээр байнга анхаарал тавьж, улс иргэдийн уулзалт ярилцлага зохион байгуулж, хүмүүс хоорондын харилцааг эвтэй, найрамдалтай зохицуулах, тухайн иргэдийг чирэгдэлгүйгээр асуудлыг нааштай шийдэх, хилээр нэвтрэх зэрэг үйл ажиллагааг Эрээн хотын нам засгийн удирдлага нар түлхүү анхаарч ирсэн.

       За, ялангуяа Ази тивийн улс орнуудад Хаврын баяр-цагаан сар болж байгаа энэ үед Эрээн хот их хөөр наргиантай байна. Энэ жил Хятад- Монгол хоёр орны уламжлалт цагаан сар нэг сар зөрж байгаа хэдий ч тус тусын цагаан сараа сайхан баярлан өнгөрүүлэх байхаа. Мөн тэгээд эрхэм сонсогчид та бүхэндээ, даага далантай бяруу булчинтай, тарган сайхан орж, эд бараа элбэг дэлбэг, эв найрамдалтай цагаан сараа тэмдэглэхийг хүсэн ерөөж байна".