Швейцарийн холбооны дарга Ханс-Рудолф Мерз Швейцарид айлчилж бий Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаотой орон нутгийн цагаар 27-ны үдээс хойно Бернд хэлэлцээ хийж, олон улсын банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэнэ гэж санал нэгтэй илэрхийлсэн бөгөөд энэ оны доор хагаст хоёр талын чөлөөт худалдааны бүсийн хэрэгжих боломжийн асуудлаар хамтран судалгаа хийхээр шийдчээ.
Хэлэлцээний дараа сурвалжлагчидтай хамтаар уулзах үед Мерз таницуулж хэлэхдээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, өрсөлдөөн сорилтой тэмцэж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулах гэсэн бол хоёр талын хүрсэн чухал нийтлэг ойлголт юм гэжээ.
Бид Ерөнхий сайд Вэнь Жябаогийн дагуулалтай төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээ маш их байдалд маш их амжилтад хүрч, Хятадын Ерөнхий сайд бидэнд их олон сайн мэдээ хангасан. Дэлхийн банк санхүүгийн хямрал гаарч байгаа асуудлыг бид хэлэлцээний явцад авч хэлэлцсэн бөгөөд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хямралаас учруулж бий өрсөлдөөн сорилттой нэн сайн тэмцэх тухай ярилцлаа гэж тэр илэрхийлжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, бидний хэлэлцээ хоёр чухал үр дүнд хүрсэн гэжээ.
Энэ оны доор хагасаас эхлэн, хоёр орны чөлөөт худалдааны бүсийн хэрэгжих боломжийн асуудлаар хамтран судалгаа хийхтэй холбогдуулан хоёр тал санал нэгдсэн нь өнөөгийн хүндрэл бэрхшээлийг ялан давах, алс ирээдүйн үүднээс хамтран ажиллаж хөгжихийг уялдуулсан нийтлэг ойлголт юм. Хоёр тал бас хоёр орны улмаар өргөжиж байгаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлагад зохицохын тулд, хоёр талын хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Эдгээр нь олон улсын зах зээлийн талаарх итгэлийг сэргээх гэсэн нааштай дохио юм гэж Вэнь Жябао илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|