• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-29 16:16:58    
Дэлхийн эдийн засгийг нэмэгдүүлэх итгэл зоригоо эрчлэхийг уриаллаа [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 28-нд Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2009 оны ээлжит чуулганд оролцож, "Итгэл зоригоо батжуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн нэмэгдлийг ахиулъя" гэсэн үг хэлсэн байна. Тэрээр банк санхүүгийн хямралыг зохицуулахын төлөө Хятадын авсан бодлого арга хэмжээнүүдийг танилцуулсны дараа, Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжилд цаашид хувь нэмэр оруулах итгэл зориг, нөхцөл боломж, хүчин чадалтай юм гэж хэлсэн бөгөөд итгэл зориг, хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагадаа түшиглэн, хямралыг үндэснээс нь зохицуулах арга бодлого эрин олж, банк санхүүгийн хямралыг зохицуулж болох юм гэж олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

    Олон улсын банк санхүүгийн хямрал цаашид даамжирч байгаа нөхцөл байдалд, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын энэ удаагийн ээлжит чуулган нь "хямралын дараах дэлхийг дахин байгуулъя" гэсэн уриан дор болсон байлаа.

    Вэнь Жябао банк санхүүгийн хямрал нь Хятадын эдийн засагт нэлээд их нөлөө үзүүлж байгааг илэн далангүй тодорхойлон өгүүлээд, үүнийг зохицуулахаар Хятадын авсан бодлого арга хэмжээнүүдийг их хэмжээний тоо сэлт болон бодит үйл хэргүүдээр жишээлэн танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, \2\ Хятадын эдийн засаг мөн нэлээд тогтвортой түргэн хөгжиж чадах эсэх талаар зарим хүмүүс сэжиг төрж байна. Энэ тухайд би та бүхэнд батлан хэлж болно: энэ талаар бид бат итгэлтэй байна. бид эдийн засгаа мөн нэлээд тогтвортой түргэн хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд цаашид хувь нэмэр оруулах итгэл зориг, нөхцөл боломж, хүчин чадалтай юм гэжээ.

    Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжлийн гүн давхаргын хэдэн хүчин зүйл хувираагүй байгаа нь бидний итгэл зоригийн ул үндэс болж байгаа юм. Энэ нь тухайлбал Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн хэм хэмжээ өөрчлөгдөөгүй, урт хугацааны байдлын чиг хандлага өөрчлөгдөөгүй, давуу талууд маань өөрчлөгдөөгүй, гадна талын орчин ахуйд үндсэн өөрчлөлт гараагүй, нэн чухал нь Хятад орон хүний төлөө байж, бүх талаар зохицонгуй тогтвортой хөгжүүлэх шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримталж байгаа бөгөөд мөн үүний улмаар тааруухан нөхцөлд бат орших хүчнээ улам эрчилж чадаж байгаа юм гэжээ.

    Дэлхийн хөгжиж байгаа хамгийн том орон болох Хятадын ерөнхий сайдын үзэж байгаагаар, энэ удаагийн хямралыг зохицуулахад эрхбиш итгэл зориг, хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагад түшиглэх ёстой. Тээрээр онцолж хэлэхдээ, банк санхүүгийн хямрал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа үнэн санаа болон хир төвшинг шалгаж, нийт олны ухаан билгийг сорьж байгаа юм. Улс орнуудын засгийн газар бат итгэл, баатарлаг зориг, хариуцлагатай байр сууриар үүрэг хариуцлагадаа хандаж чадах юм бол банк санхүүгийн дэг журмыг тогтвортой болгож, хямралаас бодит эдийн засагт үзүүлж байгаа нөлөө гүнзгийрэхээс сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр онцолж хэлэхдээ, 20-н бүлгийн удирдагчдын банк санхүүгийн зах зээлийн асуудлын чуулган болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний чуулга уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтуудыг өнөө нухацтай хэрэгжүүлж, нэн их үр ашигтай арга хэмжээнүүд авч өнөөгийн хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгтэй төдийгүй, бас дэлхийн эдийн засгийн шударга, зүй зохистой, эрүүл, тогтвортой шинэ дэг журам тогтоохоор чармайх хэрэгтэй юм гэжээ. Энэ тухайд Вэнь Жябао 5 санал дэвшүүллээ.

    Нэгд, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт худалдааны тогтолцооны эрүүлээр хөгжихийг ахиулна. Хоёрт, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, олон улсын банк санхүүгийн шинэ дэг журам тогтоохыг түргэтгэнэ. Гуравт, олон улсын банк санхүүгийн хяналт шалгалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, банк санхүүгийн эрсдэл гаарч газар авахаас сэргийлнэ. Дөрөвт, хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг үнэнхүү хамгаалж, дэлхийн эдийн засгийн хамтын хөгжилд тус дөхөм үзүүлнэ. Тавт, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулахад хамтаар хүчин зүтгэж, хүн төрөлхтний сайн сайхан гэр орныг хамтаар цогцлон байгуулах ёстой гэсэн болно.

    Вэнь Жябаогийн хэлсэн үгийг хуралд оролцогсод өндрөөр үнэлэн нотлов. Клаус Шваб хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябао дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын ээлжит чуулганд итгэл эрмэлзэл авчирлаа гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\