Хятад, Германы эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны 5-р чуулга уулзалт орон нутгийн цагаар 29-ний өдөр Берлинд болж, Хятад, Герман хоёр орны Ерөнхий сайд нар, хоёр орны аж ахуйн нэгжийн эзэд, эрдэмтэн мэргэжилтэн, Засгийн газрын албаны хүмүүс зэрэг 400 шахам хүн оролцжээ. Хятад, Герман нь банк санхүүгийн хямралтай тэмцэх хамтын ажиллагааны явцад эдийн засаг, техникийн талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн нэн их хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао үзсэн байна. Герман нь Хятад улстай "нягт хамтын ажиллагааны харилцаагаа хэвээр байлгах ёстой" гэж Германы Канцлер Ангела Маркел тэмдэглэв.
1 2 3 4
|