• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-02 15:31:00    
Хятадын шилдэг залуу эмэгтэй эрдэмтэн Хань Шичиү

CRI

     "2008 оны Хятадын шилдэг залуу эмэгтэй эрдэмтэн" шагнал гардуулах ёслол саяхан Бээжинд болж өнгөрлөө. Энэ шагнал бол НҮБ-ын ЮНЕСКО болон Лореал корпораци Хятадын холбогдох байгууллагатай хамтран шинжлэх ухааны салбарт онцгой амжилт бүтээл гаргасан залуу эмэгтэй эрдэмтнийг алдаршуулан сайшааж, тэднийг шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд олноор дайчлан оролцуулахын төлөө гаргасан шагнал юм. Мөн энэ шагнал бол "Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтэн" гэсэн нобелийн шагналын хятадад дахь үргэлжлэл болсон нэр хүндтэй шагнал юм. Хятадын анагаах ухаан, далай судлал, химийн аж үйлдвэр зэрэг салбарт судалгаа шинжилгээ хийж, гарамгай амжилт гаргасан таван залуу бүсгүй уг шагналын эзэн болсон юм. Тэдний нэг нь тэнгэс далай судлаач Хань Шичиү юм.

     Тэрээр энэ жил 38-тай, өөртөө төдийлөн өндөр зорилт тавиагүй ч судлагаа шинжилгээний ажилдаа туйлийн хянамгай хандаж, амжилтад хүрч чадсан хүн. Хань Шичиү бүсгүй хэдийгээр үг дуу цөөнтэй боловч ажил мэргэжлийн нь тухай яриа өрнөвөл түүн шиг яриасаг хүн байхгүй гэж хэлж болно.

1 2 3