Хавар цаг, хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал ч өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр арьсны өнгө буурч ирдэг. Ийм үед анхаарах зүйл гэвээс:
-Илүүхэн ус ууж биеийн дотор гаднын усны хэмжээг хангалттай байлгаарай.
Ундаа, ус, цай зэргийг зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал онцгой сайн.
-Ханатлаа унтаж сайтар амарч байгаарай.
Нар салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хорогдсон арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Оройн арван цагаас үүрийн 4 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе.
-Шим тэжээлээ илүүхэн нөхөж байгаарай.
Витамин ихтэй шинэ соргог ногоо, жимс, өндөг болон мааж, бал зэрэг нь арьсны солилцооны чадавхыг нэмэгдүүлнэ.
-Нүүрээ илүү илж байгаарай.
Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тосыг ч нэмэгдүүлэх юм.
-Сэтгэл санаагаа тайван байлгаж байгаарай.
Арьсны мэдрэл нь ч тархины эзэмшилд байдаг учраас санаа сэтгэл тайван бус, айж цочих зэргэ нь арьсны цусны эргэлтэд нөлөөлж, шим тэжээл нь алдагддаг учраас царай улбайж, амархан үрчийж өтөлнө.
-Арьс зөөлрүүлэх тос байнга хэрэглэж байгаарай.
Арьс зөөлрүүлэх тосонд витамин A зэрэг шим тэжээл элбэг байдаг учраас байнга хэрэглэж байвал арьсны цусны эргэлтийг түргэсгэн, царайн эсийн ялгаралд сэдэлт өгч, арьсны өнгийг сайжруулж, цаг уураас арьсанд үзүүлэх нөлөөг багасгана. \Сарантуяа орчуулж найруулав\
|