• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-03 09:57:33    
Хятадын үхэр жилийн цагаан сарын зах зээл хөл хөгжөөнтэй байна

CRI

      Хятадын билгийн улирлын цагаан сар тохиож байгаа энэ ялдамд олон улсын банк санхүүгийн хямралын бараан сүүдэр бүрхсээр боловч хятадын хамгийн чухал баяр болох цагаан сарын хэрэглээний улмаар олон газрын зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байна. Өнөө хятадын олон газрын зах дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн хүрэлцээ сайтай байгаа бөгөөд үйлдвэрлэл борлуулалтын салбарууд нэрийн барааны лангуунууд гаргаж, амуу будаа, тос, мах, хүнсний ногооны төрөл зүйл олон байгаа бөгөөд хэрэглэгчдийн урам хүсэлт ч маш сайн байгаа тул маш их хөл хөгжөөнтэй байгаа юм.

      Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотод бүх хотын арилжаачдын урмыг хөгжөөсөн уг хотын түүхэн дэх хамгийн том цар хэмжээ бүхий урамшуулалтай борлуулалтын арга хэмжээ--"Гуанжөүгийн цагаан сарын худалдааны цэнгүүн" зохиосон. Энэ өчигдөрт тултал үргэлжилж, хөнгөлөлтийн хэмжээ нь 400 сая юаньд хүрсэн юм байна.

      Хятадын баруун нутгийн Шааньши мужид, "2009 оны Шааньшигийн цагаан сарын баярын арилжааны наадам" зохиогдож, их танхимд 500 гаран лангуу нээсэн ба бас 1000 гаран хавтгай дөрвөлжин метрийн талбай бүхий задгай үзэсгэлэн зохиож, бүх хятадын 600 гаран аж ахуйн нэгж нутгийн бараа бүтээгдэхүүнээ авч оролцлоо.

      Хятадын зүүн зүгийн тэнгис дагуу нутгийн Чиндао хотын арилжаа дэлгүүрүүд ч маш их бараа бүтээгдэхүүн оруулж, урамшуулалт нь сайн болохоор архи тамхи гүйлгээ сайтай байгаа төдийгүй өндөр үнэтэй хувцас, алт мөнгө зэргийн эд эрдэнэс зэргийн гоёл заслын зүйл ч маш их гүйлгээтэй байлаа.

      Хятадын аж үйлдвэр худалдааны хамгийн том хот болох Шанхайн хот хөдөөгийн оршин суугчдын орлого 2008 онд бүр хоёр оронтой тоогоор нэмэгдсэн ба нийгмийн баталгааны дүрэм аажмаар боловсронгуй болж байгаа зэрэг нь тухайн нутгийнхны хэрэглээний итгэлийг ихээхэн нэмэгдүүлсэн байлаа.

      2008 онд газар хөдлөлтийн хүнд гамшигт учирсан Сычуань мужийн засгийн газар цагаан сарын арилжааны сарын ажиллагаа зохион байгуулж, 2 сарын хугацаатай энэ арга хэмжээнд маш их хэмжээний урамшуулалтай хөнгөлөлттэй арга хэмжээнүүд зохиолоо.

     Хятадын зүүн нутгийн Гирин мужид бараа бүтээгдэхүүний зах зээл нь тасралтгүй өргөжиж, худалдааны хир түвшин байнга дээшилж, борлуулалт маш сайн байлаа.

     Хятадын өмнөд нутгийн Хүнань мужийн хөдөө тосгоны цагаан сарын бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээл ч маш их хөл хөгжөөнтэй байлаа.