Засагчдын тосгоноос орчин үеийн хөгжилтэй олон улсын хэмжээний том хотуудад хүртэл, өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилд Хятадын эдийн засгийн анхны чөлөөт бүс—Шэнжэньд асар их өөрчлөлт хөгжлийг авчирч өгсөн юм. Эд хөрөнгө түргэн нэмэгдэж байгаа болон соёл харьцангуй дутагдаж байгаа нь Шэньжэньчүүдийн эмзэг тал байсан юм. Үүнийг өөрчлөхөд их олон хүн нааштай хувь нэмэр оруулсан, тэдгээрийн доторхи нэг нь бидний таницуулах гэж байгаа дунд сургуулийн багш Янь Лин-юнь юм.
Янь Лин-юнь бол Шэньжэний Юй-цай дунд сургуулийн хэл бичгийн багш юм. 1990 онд ном бичигт багатай Янь Лин-юнь Жянши мужаас харьцангуй баян нутаг—Шэньжэньд ирсэн байжээ. Шэньжэньд ирсэн зорилгынхоо тухай тэр хэлэхдээ: "Ном бичиг худалдан авах нэн их мөнгөтэй болъё гэсэн, нөгөө нь нэн сайхан орчинд зохих ажил хийе гэж бодсон" гэлээ.
Мөнгө цуглуулж ном бичиг худалдан авах нь асуудал биш, харин утга зохиол зааж хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх нь бэрхтэй асуудал болж байжээ.
Хүн зөвхөн мөнгөний төлөө л амьдарч байгаа биш юм. Сурагчдад тулгарч байгаа асуудлыг зохицуулахын тулд, Янь Лин-юнь утга зохиолын газар байгуулахыг санаачилсан байлаа.
"Хэл бичиг бол дунд сургуулийн хичээл сургалтын доторхи хүний хүмүүжил хүртээх болон соёлын суурь тавих зүйл юм. Тухайн үед би утга зохиолын газар гаргах саналаа сургуулийн удирдлагад дэвшүүлсэн. Гэвч хожим нь сургуулиудын хооронд нэгтгэх, салбарлах хуваарь олон хийгдсэний улмаас манай газрынхан бутарсан" гэж тэр тэмдэглэжээ.
Шэньжэнь бол түргэн хөгжиж байгаа хотуудын нэг нь юм. хүн амын түргэн өсөлтөөс шалтгаалан, хүмүүс шинэ сургууль байгуулахад гол анхаарлаа төвлөрүүлэх болжээ. Утга зохиолын газар байгуулах явдал нь хойшлогдсон боловч, Янь багш сайн ном нь сайхан сэтгэлийг буй болгож чадна гэдэгт бат итгэж байлаа. 10 жилийн хугацаанд тэр өөр зам хайж, "Залуучуудын унших бичиг" хэмээх хичээлийн ном найруулан хэвлүүлсэн байна.
"Залуу насны хүүхдүүд өсч том хүн болохын баяр бахдал, цэнгэл жаргалыг мэдрүүлэх ёстой, бид хүүхдүүдийг өдөр болгон дасгал даалгаварт дарагдуулж болохгүй. Сурагчдаа шинэ сонин зүйлийг мэдүүлэх зорилготой би үүнийг бичсэн юм" гэж Янь багш хэллээ.
Ийм хүсэл бодолтой хүн нь ганцхан Янь багш л биш, түүнээс өмнө, 1998 онд Юй-цай дунд сургуулийн Юй Шю-зай багшийн жолоодлого дор хэвлүүлсэн туужийн зохиол--"Цэцэг навчит борооны улирал" нь хожим нь кино зохиол болсон байжээ. Энэ нь тухайн үед Хятадын залуучуудын дунд утга зохиолын зохион бүтээлтийн шинэ өрнөлтийг буй болгосон байлаа. Юй-цай дунд сургууль утга зохиолын газар байгуулж, их олон сурагч зохиолчдыг хүмүүжүүлэн гаргажээ. 1999 оноос уг сургуулийн утга зохиолын газар нь утга зохиолын тусгай веб сайт ажиллуулж эхэлсэн байна.
Өнөө, их олон дунд сургууль өөр өөрийн утга зохиолын газрууд байгуулж, хүүхдүүдэд амьдралаа хайрлах, нийгэм нийтэд ачлах хүмүүжил хийж байна. 2008 оны 11-р сарын 22-ны өдөр Юй-цай дунд сургуулийн утга зохиолын веб сайт нь сургуулийн сүлжээний утга зохиолын Шэньжэний анхны чуулга уулзалтыг зохион явуулсан юм. Үүнд бүх Хятадын олон газрын 3000 гаруй сурагч сүлжээний утга зохиолын тэмцээнд оролцжээ. Утга зохиол нь хүүхдүүдэд өөр нэг талаас нийгмийг ажиглах, амьдралаа төлөвлөх сэтгэхүйн нэгэн арга хэлбэр болж байна.
|