Урт хугацааны турш 30 гаруй сая хавтгай дөрвөлжин метр талбайтай Африкийн эх газар нь хүн төрлөхтний өлгийн нутаг гэж алдаршсан билээ. Хүн төрөлхтний урт удаан хөгжлийн явцад Африк тив нь байгалийн өвөрмөц орчин ахуй болон түүх соёл иргэншлээрээ амилалын хүчин бялхсан урлагийн хэлбэрүүдийг бий болгосон байна.энэ нөгөө талаар орчин үеийн урлагийн хөжил баялаг шим тэжээл хангасан юм. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн турш Хятадын эдийн засаг хөгжихийн хэрээр Хятад улс болон Африкийн солилцоо хамтын ажиллагаа өдрөөс өдөр нягтарч, Хятадчууд Африкийн соёл урлагийг нэн их анхаардаг болсон байна. Иймэрхүү байдал Хятадын зарим олон нийтийн байгууллага Африкийн соёл урлагийг чармайн зээлдэн оруулж, Хятад улсад дэлгэрүүлж байна. Бээжингийн гүүр хэмээх урлагийн төвийн үзэсгэлэнгийн танхимд тайлбарлагч үзэсгэлэн сонирхохоор ирсэн хүмүүст Африкийн том хэнгэргийг танилцуулж байна. Түүний танилцуулснаар, Африкийн Камерун улсад мянган жилийн өмнө ийм том хэнгэргийг дэлдвэл овог аймгийн ахлагч нар хуран цугларч эзэн ноёноо тушаалаас нь огцруулах эсэх асуудлаар хурал хийх дохио болж байгаа юм байна.
Хятад Африкийн иргэд хоорондын худалдааны нийгэмлэг , Камерунаас Хятадад суугаа элчин сайдын яам болон Бээжингийн гүүр хэмээх урлагийн төв зэрэг байгууллага хамтран "язгуур урлаг болон орчин үеийн амьдрал " үзэсгэлэн ажиллуулж байгаа юм. Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн 500 гаруй үзмэрт эртнээс өдгөөг хүртэлх Африкийн ван ноёд болон жирийн иргэдийн хэрэглэж байсан модон сийлмэл, чулуун шуумал, хөгжмийн зэмсэг, шашны урлагийн зүйлүүд багтаж байгаа юм.
Үзэсгэлэнг сэдэж зохион байгуулагч Го Дүн гэдэг хүний ярьж байгаагаар, Африкийн Уган даа улсад 18 жилийн амьдарсан тэрээр энэ үзэсгэлэнгийн олонх зүйлийг хангасан байлаа. Тэрээр Африкт амьдарч байхдаа Африкийн урлагт гүн нөлөөлөгдөж, түүнийг Хятадын ард түмэнд танилцуулж өгөх хүсэлтэй болсон байлаа. Түүний үзэж байгаагаар, Африкийн урлаг нь тухай нутгийн хүмүүсийн эгэл борогжуун зан араншинг маш сайхан харуулсан юм, хүн төрөлхтөн ийм л хэлбэрээр эрт цагийн дурсамжийг үлдээж авсан юм байна. Үүний зэрэгцээ эрт урлаг нь орчин үеийн урлагт маш их нөлөө үзүүлж, түүнийг баялагжуулж ирсэн байлаа.
Тэр хэлэхдээ, би эдгээр зүйлийн хүмүүст танилцуулахаар дамжуулж, Африкийн соёлыг нэн олон хүмүүст ойлгуулах гэсэн юм. Эдгээр зүйл нь манай барилгын мастерууд, зураг төсөл хийгчид, уран зургийн мастеруудыг нөлөөлөх нь гарцаагүй гэлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулагчийн нэг гүүр хэмээх урлагийн төвийн дарга Жао Шу Линь хэлэхдээ, Хятад Африкийн соёлын солилцоо нь газар зүйн болон үндэстний хязгаарыг давж хоёр ард түмний нөхөрлөлийн гүүр болох ёстой. Манай урлагийн төв Африкийн урлагийн тухай үзэсгэлэнг олон удаа зохион байгуулж байсан. Иймэрхүү үйл ажиллагаа нь олон жилийн турш Хятад Африкийн албаны талын дэмжлэгийг олсоор ирсэн юм гэлээ.
|