• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-03 10:57:29    
Хятад, Их Британийн харилцааг нэн өндөр төвшинд тал бүрээр ахиулах ёстой

Хятадын Олон Улсын Радио

      Их Британид айлчилж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Их Британийн Ерөнхий сайд Гордан Брунтай хамтаар хэвлэлийн бага хурал хийлгэж, Их Британид хийж байгаа миний энэ айлчлал нь Хятад, Их Британийн харилцааны шинэ гараа болж, хоёр орон энэ удаагийн банк санхүүгийн хямралаар боломж болгон, хоёр талын харилцааг нэн өндөр төвшинд тал бүрээр ахиулах ёстой гэж илэрхийлжээ.

     Тэрээр хэлэхдээ, хоёр талын хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө их байна. Хятад, Их Британийн харилцаа нь хоёр талын харилцаанаас давж, дэлхийд өдөр ирэх тусмаа чухал нөлөөтэй болж байна гэж Брун бид хоёр санал нэгтэй үзэж байна. Хятад, Их Британи хоёр тал ховор тохиолдох банк санхүүгийн хямралыг боломж болгон, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа тал бүрээр гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг нэн өндөр төвшинд хүргэх ёстой гэжээ.

     Их Британи, Хятад хоёр орон худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, худалдааг хөгжүүлэн, эдийн засгийн сэргэлтийг ахиулна гэж Браун тэмдэглэжээ. Тэрээр бас хэлэхдээ, бидний гарын үсэг зурсан Их Британи, Хятад хоёр орны худалдааны хэлэлцээр нь Их Британи болон дэлхийн бусад орны эдийн засаг, ард иргэдэд маш чухал болно, тэр нь бидэнд туслан ажлын байраар хангах юм. Энэ нь дэлхий дахинд бид мөр зэрэгцэн дэлхийн эдийн засгийн уналттай тэмцэж, хүндрэл бэрхшээлийг ялан давж, дэлхийн эдийн засгийг нэн цэцэглэн хөгжүүлнэ гэсэн мэдээг дэлхий нийтэд уламжилсан байгаа юм гэжээ.

      Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтод хамтаар хандах болно гэж Вэнь Жябао цохон тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс эн тэргүүнд өөрийн үйл хэргээ сайтар зохицуулж, дэлхий дахинд хүндрэл бэрхшээл нэмэхгүй. Энэ нь хамгийн их хувь нэмэр болох юм. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлж, олон улсын банк санхүүгийн тогтолцоог төв голч, шударга, дэг журамтай чиглэлээр хөгжүүлнэ. Хүндрэл бэрхшээл улам их болох тусмаа, хөгжиж байгаа орны ашиг сонирхлыг түлхүү анхаарч, хамгийн ядуу оронд туслан, тэдний хохирлыг хамгийн бага хэмжээнд хүргэж, туслалцаа үзүүлэх гэсэн амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\