• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-03 16:34:39    
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао "Хөгжлийн харцаар Хятад улсыг харъя" сэдвээр Кэмбрижийн Их Сургуульд лекц уншлаа

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Их Британийн нэрт сургууль--Кэмбрижийн Их Сургуульд "Хөгжлийн харцаар Хятад улсыг харъя" сэдвээр лекц уншсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао лекцэндээ хамтран ажиллаж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулах нь одоогийн тэргүүн зорилт болно гэж онцолжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао юуны өмнө, Хятадын түүх болон одоогийн байдлыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хагас зуу гаран жил шаргуу тэмцэж, нэлээд түргэн хөгжиж, эдийн засгийн нийт хэмжээгээрээ дэлхийн тэргүүн эгнээнд орлоо. Гэвч Хятад улс мөн хөгжиж байгаа орон болохоор хөгжингүй орнуудтай зэрэгцүүлэхэд маш их зөрөөтэй байсаар байна гэжээ.

     "Төр гүрэн хүчирхэгжвэл заавал ноёрхогч болно гэдэг онол Хятад улсад тохирохгүй юм. Ноёрхох гэгч нь Хятадын соёл уламжлалд тэрсэлсэн, бас ард иргэдийн санаа зоригоос гажсан зүйл байгаа юм. Хятад улсын хөгжил дэвшил нь бусдыг хохироож заналхийлэхгүй. Хятад бол энх тайванч , эрдэм мэдлэгээ дээдэлдэг , хамтран түншилдэг том гүрэн юм. Эв найрамдалт дэлхий ертөнцийг байгуулахад Хятад улс бүх хүчээ зориулна" гэж Вэнь Жябао тэмдэглэжээ.

      Дэлхийн шинжтэй банк санхүүгийн хямралтай тэмцэхэд хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хамтаар тэмцэж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулах шаардлагатай байна. Энэ бол бидний тэргүүн чухал зорилт болно гэж Вэнь Жябао Банк санхүүгийн хямралын талаар ярихдаа тэмдэглэжээ.

      Банк санхүүгийн энэ хямралтай тэмцэхэд Хятад улсын авсан арга хэмжээний талаар Вэнь Жябао танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, банк санхүүгийн хямрал гарч байгаа байдалд, Хятадын Засгийн газраас шуурхай шийдвэрт бодлого авч, цаг даруйд нь макро эдийн засгийн бодлогодоо зохицуулалт хийж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх 10 зүйлт арга хэмжээг түргэн тогтоож, цуврал бодлогуудыг удаа дараалан боловсруулан гаргаснаар, эдийн засгаа тогтвортой нэлээд түргэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлсэн, бүрэн бүтэн системтэй төлөвлөгөө бүрдүүлсэн юм гэжээ.

     "1-д,Засгийн газрын зарлагыг ихээр нэмэгдүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөв. Хятадын Засгийн газраас санхүүгийн зарлагаар нийгмийн хөрөнгө оруулалтыг дайчлахаар 4 триллион юаний хэмжээтэй хоёр жилийн төлөвлөгөө боловсруулсан. 2-т, Аж үйлдвэрт зохицуулалт хийж хөгжүүлэх төлөвлөгөөг их цар хэмжээтэй хэрэгжүүлэв. 3-д, Шинжлэх ухаанаар дэвшилд хүрэх, шинийг бүтээхэд доривтой тус дөхөм үзүүлэв. Шинжлэх ухаан техник бол банк санхүүгийн хямралыг даван туулах үндсэн хүч юм. 4-д, Нийгмийн хамгааллын түвшинг ихээр дээшлүүлэв. Гэгээрэл боловсролыг нэн тэргүүнд хөгжүүлэхийг бид хатуу баримтлав. Бид ажлын байраар хангах нааштай бодлого хэрэгжүүлж, их дээд сургууль төгсөгчид болон хот орж хөлсний ажил хийж бий тариачдыг ажлын байраар хангах асуудлыг гол шийдэв. Ажлын байр гаргаж, ажлын байраар хангах дарамтыг хөнгөрүүлнэ гэж Вэнь Жябао тэмдэглэлээ.

     Ёс суртахуун алдагдсан нь банк санхүүг хямралд хүргэсний гүн давхаргын шалтгаан нь болно. Энэ хямралтай үр ашигтай тэмцэхэд ёс суртахууны гүйцэтгэх үүргийг заавал дээд хэмжээнд чухалд үзэх хэрэгтэй гэж Вэнь Жябао онцолсон байна.

      Хятад болон Европын Холбооны харилцааны тухай Вэнь Жябао хэлэхдээ, Хятад болон Европын Холбооны хамтын ажиллагаа нь түүхийн шинэ гараагаа эхэллээ. Хятад болон Европын Холбооны хөгжлийн бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд би итгэл дүүрэн байна. Бидний хооронд түүхнээс үлдсэн аливаа асуудал байхгүй, үндсэн ашиг сонирхлын мөргөлдөөн ч байхгүй. Хятад болон Европын Холбоо хамтын ажиллагааны бат бэх үндэс суурьтай, гэгээн саруул хэтийн төлөвтэй байгаа юм гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./