Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Европод хийсэн "итгэлийн аялл"-аа 3-ны өдөр өндөрлөж, Бээжинд буцан ирлээ. Өнгөрсөн 7 хоногт, Ерөнхий сайд Вэнь Жябао Швейцар, Герман, Европын Холбооны төв байр, Испани болон Их Британид айлчилж, 60 гаруй удаагийн арга хэмжээнд оролцсон байна. Энэ удаагийн " итгэлийн аялал"-аар дамжин, Хятад улс дэлхийд өөрийн гүйцэтгэж байгаа үүргээ харуулж, бодит үйл ажиллагаагаараа сорилтыг аз тохиол болгож, бүх бөмбөрцгийн банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэхэд тус дөхөм үзүүлж байна. Хамтын ашиг сонирхол болон үүрэг хариуцлагаа Хятад, Европ хоёр тал бас дахин тодорхойлсон байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, түр зуурын хүндрэл бэрхшээлийг хамтаар ялан давах гэсэн бол Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлалын зорилтуудын нэг нь юм.
Айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Вэнь Жябао улс төрийн уулзалт хийх, лекц унших зэрэг олон ажиллагааны явцад, Хятадын хэрэгжүүлж байгаа цуврал бодлого, арга хэмжээнүүдийг танилцуулж, олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж банк санхүүгийн хямралтай тэмцэх бодлого зорилтыг дэвшүүлжээ. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ:
"Энэ хямралд Хятад улс хэрхэн хандахыг дэлхий нийт анхаарч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улс нэн их нэмэр хандив оруулахыг хүсэж байна. Энэ бол Хятад улсад өгсөн урамшуулал, тавьсан шаардлага мөн гэж би үзэж байна. Нэгд, Хятад улс эн тэргүүнд өөрийнхөө үйл хэргийг сайн зохицуулж, дэлхий нийтэд яршиг нэмэхгүй байх нь хамгийн их нэмэр хандив оруулах явдал болно. Хоёрт, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар, зохицуулга, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн эртхэн сэргэхэд тус дөхөм үзүүлж, олон улсын банк санхүүгийн тогтолцооны голч, шударга, хүлээцтэй, дэг журамтай чиглэлээр хөгжихийг ахиулах хэрэгтэй. Гуравд, улам бэрхшээлтэй үед, хөгжиж байгаа улс орнуудын ашиг сонирхолд улам анхаарч, ялангуяа хамгийн ядуу улс оронд туслан тэдний хохирлыг багасгаж, тусламж олгох гэсэн амлалтаа нухацтай хэрэгжүүлж, дэлхий ертөнцөд хямралт өвлийн улиралд нарны илч хүртээх хэрэгтэй" гэжээ.
Энэ айлчлалын маш олон амжилтуудын нэг нь нийт 15 тэрбум юаний үнэ бүхий хамтын ажиллагааны 38 баримт бичигт гарын үсэг зурсан явдал юм. Эдгээр баримт бичгүүдийн агуулга нь шинэ техник, шинэ эрчим хүч зэрэг олон салбарыг хамарчээ.
Банк санхүүгийн хямралтай тэмцэх асуудлаас гадна, шинэ байдал дахь Хятад Европын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг төлөвлөх гэсэн бол Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлалын хамгийн чухал агуулгын нэг нь юм. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ:
"Европод айлчилсан хугацаандаа би Европын Холбооны олон чухал орон болон Европын Холбооны байгууллагын удирдах хүмүүстэй санал бодлоо чин үнэнчээр солилцсон. Хятад, Европ дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн турш, яриа хэлэлцэл, хамтын ажиллагаа нь гол урсгал болж, ер бусын амжилттад хүрсэн, энэ нь хоёр талд асар их ашиг хүртээсэн төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгт харилцан ашигтай хамтаар ялахын үлгэр жишээ болж, түүний ач холбогдол нь чухал мөртөө алс хэтийнх байгаа юм. Банк санхүүгийн хямрал зэрэг бүх бөмбөрцгийн чанартай олон өрсөлдөөн сорилтод, Хятад, Европ хүчнээ нэгтгэн, хамтаар ялах итгэлээ батгаж, дэлхийн эвсэг зохицонгуй, хэлбэрэлтгүй хөгжлийг ахиулахад нэмэр хандив оруулах ёстой гэж бид санал нэгтэй үзлээ" гэжээ.
Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ:
"Улс орон хүчирхэгжвэл жанжлагч болно гэсэн энэ үг Хятад улсад тохирохгүй. Жанжлагч гэсэн нь манай соёлын уламжлалтай нийцэхгүй бөгөөд Хятадын хүн ардын эрэл хүслээс няцах зүйл юм. Хятадын хөгжил нь ямар ч хүнийг хохироохгүй, хэнд ч заналхийлэл болохгүй юм. Хятад улс энх тайванч том гүрэн, суралцагч том гүрэн, хамтран ажиллагч том гүрний хувиар эвсэг дэлхий байгуулахын тулд хүчин чармайлт гаргана" гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|