• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-04 16:36:26    
Ли сү үндэстний цагаан сарыг тэмдэглэх ажиллагаа

CRI

      Ли сү үндэстэн нь хил дамнан амьдарч байгаа үндэстний цөөнх болно. Хятадын хилд амьдарч байгаагаас гадна Мьянмар Тайланд Лаос зэрэг зүүн өмнөд Азийн орнуудаар суурьшиж байгаа салбар байдаг. Хятадын хилд амьдарч байгаа ли сү үндэстний ард түмэн нь голцуу Хятадын Юннань Сьчуань хоёр мужид төвлөрөн суурьшиж, тэд нар нь өөрийн үг хэл, үсэг бичигтэй юм. Шинэ жилээ угтах уламжлалт баярын өдөр "күө шигийн баяр" нь ли сү үндэстний хамгийн чухал баяр наадмын өдөр болно. Өнөөдрийн байдлаар, хань үндэстэн болон бусад үндэстний цөөнхүүдийн хэлхээ холбоо харилцаа солилцоо өдөр ирэх тутам гүнзгийрэхийн хэрээр хятадын уламжлалт цагаан сарын баярыг ч ли сү үндэстэн нь улмаар чухалд үзэх болжээ.

      Хятадын юннань мужийн баруун хойдын хөхнуур төвдийн өндөрлөгийн өмнө тийш сунгасан уулан хавцалд орших нү жян жю нь Хятадын цорын ганц ли сү үндэстний өөртөө засах жю юм. Энд 500 мянга гаруй ли сү үндэстний ард түмэн суурьшиж байдаг. Ли сү үндэстний ард түмэн нь дуу бүжигтээ авьяастай байж, дуу дуулах нь тэдний амьдралд орлуулж болшгүй байр суурьтай юм. Учир иймээс ли сү үндэстний дунд "давсыг идэхгүй байж болохгүй дууг дуулахгүй байж болохгүй" гэсэн ардын үг байдаг.

      Ли сү үндэстний ардын дуу нь баялаг агуулгатай, төрөл бүрийн байдаг бөгөөд эрэгтэй эмэгтэй хөгшин залуусгүй дуулж чаддаг. Ерийн үед хүмүүс зам хөөх, ууланд гарах, гадуур явахдаа үзэж харсан бүгдээс санаа ургаж, дуу болгон дуулдаг байна. Чухал баяр дурсгалын өдөр болоход хүмүүс болзоо тогтоон хамтран дуулж, иймэрхүү эртний ёслолыг мөн "бай ши" гэдэг. "Бай ши"-г цагаан сар юм уу баяр дурсгалын үеэр дуулж, тэр нь хэдэн хүн биш, зуу мянган хүн хамтран дуулснаар маш сүрлэг харагдаж, уянгат дуу нь хэдэн арван газар цуурайлдаг юм.

      Жил бүрийн цагаан сард, ли сү үндэстний уянгат дуугаа мөн уламжлалт тэмдэглэх ажиллагаа "зао тан хүй"-д хангинуулдаг. "Зао тан хүй" ч ли сү үндэстэнд онц байдаг уламжлалт баяр дурсгалын ажиллагаа мөн. Жил бүрийн билгийн улирлын шинийн хоёр болоход нутгийн иргэн рашааны дэргэд суун, угаалга хийхийн зэрэгцээ дуу дуулдаг юм. Өнгөрсөн жилийн алжаал ядаргаагаа тайлж, шинэ жилээ угтаж байхыг бэлгэдэж байх явдал болно. Угаалга хийх хүмүүс ёс номыг маш эрхэмлэж, эрэгтэй эмэгтэй хоорондоо харилцан хүндэтгэдэг. "Зао тан хүй"-гийн уламжлал нь ли сү үндэстний дунд зуу гаруй жилийн түүхтэй болжээ.

     "Зао тан хүй"-гийн хамгийн нэртэй газар нь гү шүй шяний рашаан юм. Энэ рашааны дулааны хэмжээ нь маш өндөр байж, түүхий өндгийг хийгээд арваад минут болбол болчихдог учраас хол ойрдоо нэртэй, энд зохион явуулах "зао тан хүй"-гийн баяр нь ч хамгийн хөгжөөн наргиантай юм.