• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-04 16:49:27    
Сэтгэлийн хилгүй найрсаг хошуу сум

CRI

      Хятад Монгол хоёр орон бие биеэ түшин бэл бэлээ дэрлэсэн түүхийн олон жилийн хөршүүд. 2009 онд Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой , нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 15 жилийн ой тус тус тохиож байна. Найрсаг хөршийн түншлэлийн харилцаа тогтоосон эдгээр жилүүдэд хоёр орны засаг төрийн үйл хэргээс аваад хүн ард аж амьдралд хүртэл олон талаар хамтран ажиллах болсон юм.

      Эдгээр хамтын ажиллагааны нэг болсон ӨМӨЗР-ны Баяннуур хотын Урадын Хойд хошуу болон Монгол улсын Архангай аймгийн Их Тамир сумын нөхөрсөг хамтын ажиллагаа ч нааштай өрнөж байна. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Чадраа, мөн аймгийн Монгол Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дарга С.Баатар болон Их тамир сумын хариуцлагатнуудаас бүрдсэн 11 хүн өнгөрсөн хавар Баяннуур хотын Урадын Хойд хошуунд найрсаг айлчлал хийж, тус хошуу болоод Архангай аймгийн Их Тамир сум нь ирээдүйд зуузай холбон тэмүүлэх нөхөрсөг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаар хошуу сумын хоорондын гүн бат хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

     Монгол улсын Архангай аймгийн айлчлах баг Урадын Хойд хошууны Цэнхэр аж үйлдвэрийн газар, Да Бэй Көү усан сан, Зи Жинь компани, Хөгжил талбай, Баянбулаг хүнсний ногооны дулаан хүлэмж, хошууны сургууль, эмнэлгийн хороо зэргийг үзэж сонирхсон бөгөөд айлчлах багийн тэргүүн Л.Чадраа Урадын Хойд хошууны бүх салбарын хөгжлийг өндрөөр үнэлж, хошууны нам засгаас энэхүү нөхөрсөг айлчлалыг чухалд үзэж, халуунаар хүлээн авсанд баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа.

     Урадын Хойд хошуу-Их Тамир сумын нөхөрсөг хамтын ажиллагаа ийнхүү эхэлснээс хойш хоёр талаараа эм эмнэлэг, гэгээрэл боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл шинжлэх ухаан зэрэг өргөн цар хүрээнд санал бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа өрнүүлж яваа .
2006 онд Монгол улсын засгийн газраас Их Тамир сумыг Хятад Монголын найрсаг сумаар нэрлэсэн билээ. Хятадын нам засгийн удирдлага дор Урадын Хойд хошуу нь ч Архангай аймагтай олон салбар дахь харилцаагаа зузаатгаж, хоёр орны ард түмэнд буян эдлүүлэхийн тулд олон зүйлийн үйл ажиллагаа зохион байгуулж, хамтын ажиллагааны боломж бололцоо хайж байна.

      Хятад Монголын ард түмэн хаяа хаяагаа түшин буусан саахалт айл шиг санаа нэгтэй аж төрж, нутгаараа зааглах хилтэй ч сэтгэлийн хилгүй найрамдах болтугай.