Хятадын ХААЯ 3-ны өдөр мэдээ нийтэлж, гурван сар дараалан олигтой хур бороо буусангүйгээс болж, умард нутгийн улаан буудай гол гардаг муж болох Хэнань, Шандун, Шанши, Шаанши зэрэг газрын улаан буудайн гандсан талбай 9 сая 400 мянган гаанд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 17 дахин нэмэгдсэн гэж мэдэгдсэн байна. Манай сурвалжлагч умард нутгийн улаан буудай их гардаг том муж Шандун, Хэнанаар сурвалжилж явахдаа, одоо эдгээр муж нь хөрөнгө мөнгө, услах усыг баталгаажуулах зэрэг талаар гандалтай тэмцэх ажлыг тал бүрээр зохион байгуулан ажиллаж байгааг ойлгосон байна.
Өнөө ХААЯ, УАЯ зэрэг салбарууд олон ажлын хэсэг томилон, хүнд хэцүү гандаж байгаа улаан буудайн гол районд очуулж, тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн техникчдийн хамтаар техникийн дамжаа болон тойрон явж жолоодох ажил өрнүүлж байна. Зуны үр тарианы элбэг ургац авахад өнөө маш хатуу шалгалтад нүүрлэж байна гэж ХААЯ-ныхан хэлж байна. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
1 2 3
|