Улаанбаатар хотын сонсогч Батзаяа Бидэнд захиа ирүүлж, Өвөр монголын эмнэлгийн дээд сургуулийн харъяат эмнэлгийн тухай мэдээлэл авахыг хүссэн юм. Ингээд энэ сонсогчийн хүсэлтээр дараах мэдээллийг бэлтгэлээ.
Өвөр монголын эмнэлгийн дээд сургуулийн харъяат эмнэлэг 1958 онд байгуулагдав. 53400 ам метр талбайтай. Үүдэн эмнэлэг, эмнэлэгт суух тасаг, онцгой зөвшөөрсөн үйлчилгээний төв гэх гурван салбартай, 850 өвчтөний ортой, эмч, сувилагч, ажилтан нийт 1375 хүн тогтмол ажиллаж байдаг. Эмчийн хувьд дээд тэсээс дээших мэргэжилтэй эмч 205 бий.
Арван мянган юаниас дээших эмчилгээний төхөөрөмж 330 ширхэг бий. Хос эргүүлгэн CT, Porcelain resonance instrument, бүх биеийн гамаа хутга, хөхний булчирхайн X цацрагийн машин, авточилсон биохимийн хэмжүүрлэг, ECT, Хорт хавдрыг бичил долгионоор эмчлэх төхөөрөмж, ходоод гэдсийг дижитлаар зураглагч , дижитлаар зураг багасгагч, алсаас олуул эмчлэх систем, CCU ба ICU, хянан харгалзах систем зэрэг тэргүүний төхөөрөмжнүүдтэй. Уг эмнэлэг жилд 500 мянган хүнд эмчилгээ хийж, 20 мянган хүн эмнэлэгт сууж эмчилгээ хийлгэн 1000 гаруй хүн түргэн тусламжийн үйлчилгээ хүлээж бий.
Судасны гадар тасаг, эмэгтэйн өвчний тасаг, шээс шүүрлийн гадар тасаг , амны хөндийн гажиг засах мэргэжил зэрэг нь орны тэсийн баримжаанд хүрч, чих, хамар, хоолойн тасаг, нүдний тасаг , цээжний хөндийн гадар тасаг, арьсны өвчний тасаг, мэдрэлийн гадар тасаг зэрэг нь сургуулийн голдлоготой эмчилгээний тасаг болж бий. 15 заан судлах тасагтай, 13 аспирантийн цэгтэй, аспирантын багш 40 гаруй бий. Мужаас дээшх шатны судалгааны бүтээл 77 байна.
8 мэргэжлийн 3000 гаруй оютныг сургах, эмчлэх мэргэжлийн аспирант сургах, хөдөө орон нутгийн эмнэлэгийнхнийг бэлтгэх, боловсруулах ажлийг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд Ай дэ суурь мөнгөний нийгэмлэгийн дэмжилгэтэйгээр олон удаа нүдний эмчилгээний күрс эрхэлж Өвөр монгол болон төвдөд 108 нүдний эмч бэлтгэж өгчээ.
1994 онд эрүүл мэндийн яамны《Гуравдугаар тэсийн тэргүүн зэрэглэл, 1997 онд ӨМӨЗР-ны цорын ганц улсын тэсийн《Залуучуудын боловсон, 1998 онд бүх улсын 《Зуун содон эмнэлэг》хэмээх яруу алдар хүртчээ.
Ойрын жилд, Америк, Япон, Герман, Тусгаар улсуудын холбоо, Ангил, Мoнгол, Австрали, Канад зэрэг улс ба газар орны 60 гаруй нэрт мэргэжилтэнтэй эрдэм шинжилгээний солилцоо хийжээ. Мөн 80 гаруй хүнийг гадаадад суралцуулсан байна.
|