Хятадын Статистикийн үндэсний газрын 22-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2008 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн ноднин жилээс 9 хувиар өсөж, өсөлтийн хурд 2007 оныхоос буурсан , гэхдээ эдийн засгийн ерөнхий өсөлт хэвээр хадгалагдаж байна. Олон бэрхшээлтэй асуудал тулгарч байгаа хэдий ч энэ онд Хятадын эдийн засаг итгэл төгс байна гэж холбогдох албаны хүн мэдэгдлээ.
Хятадын Статистикийн үндэсний газрын дарга Ма Жяньтан мөн өдөр Бээжинд Хятадын эдийн засгийн бүртгэлийн тоо баримтаас танилцуулсан байна. Танилцуулгаас үзвэл ,2008 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн анх удаа 30 триллион юаниас давж, ноднин жилээс 9 хувиар өссөн байна. Тэрээр хэлэхдээ, өсөлтийн хурд нь хэдийгээр 2007 оныхоос буурсан боловч, 2008 онд Хятадын эдийн засаг мөн л нэлээд түргэн хөгжих төлөвтэй байна гэжээ .
Өсөлтийн хурд нь 9 хувь гэдэг нь мөн л нэлээд түргэн хурд болох юм. Олон улсын валютын сангийн хамгийн шинэ бүртгэлээс үзвэл, 2008 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд нь дунджаар 3.7 хувьд хүрсэн байна. Хүмүүс ийм нэг тооцоо хийж үзлээ, 2008 онд Хятадын эдийн засаг маш хатуу бэрх байдалд 9 хувиар өссөн байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь 20 хувиас давсныг харуулж байна гэжээ.
2008 онд, Хятад улс хэд хэдэн удаагийн байгалийн том гамшгийг туулж, үүний дараа, олон улсын банк санхүүгийн хямралыг өнгөрүүлж байна. Хүнд хэцүү байдлын өмнө, Хятадын засгийн газар цаг тухайд нь макро бодлогын зохицуулалт хийж, банк санхүүгийн нааштай бодлого болон мөнгөний уужуу бодлого хэрэгжүүлсэн бөгөөд дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өсөлтийн хурдыг батлах иж бүрэн бодлого боловсруулан тогтоосон байна.
Ма Жяньтан хэлэхдээ, эдгээр бодлогыг хэрэгжүүлсний дараа, Хятадын эдийн засаг өсөлтийн хурдаа хэвээр байлгаснаас гадна, юмны үнийн өсөлтийг үр ашигтай тогтоон барьж чадсан байна. Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт нь ноднингийн 2-р сарын 8.7 хувиас буураад 12-р сард 1.2 хувьд хүрсэн байна. Энэ нь ард иргэдийн бодитой амьдралын төвшинг дээшлүүлснээр барахгүй Хятадын засгийн газрын макро хяналтад нэлээд их орон зай олгосон байна. Үүнээс гадна, эдийн засаг нэлээд түргэн тогтвортой хөгжсөний зэрэгцээ, Хятад улс үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийх, эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах, тэрчлэн ард иргэдийн амьдралын төвшинг дээшлүүлэх зэрэг талаар нааштай ахиц хийж чадсан байна гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, ноднин жилийн 4-р улиралд Хятадын эдийн засгийн хөгжил нь маш хүнд хэцүү өрсөлдөөн сорилттой тулгарсан. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятадын GDP-гийн өсөлтийн хурд 3-р улиралд 9 хувь байснаасаа буураад 6.8 хувьд хүрсэн байна гэжээ. Гэвч, тэрээр Хятадын энэ оны эдийн засагт итгэл төгс байлаа. Тэрээр хэлэхдээ, Манай итгэл бол Хятадын эдийн засаг нэлээд түргэн хөгжиж байгаа ерөнхий байдалд өөрчлөлт гараагүйд байгаа юм. Хятадын эдийн засгийн хөгжлийг түргэн ахиулах үндсэн хөдөлгөх хүч бол шинжлэх ухаан техник юм. Энэ нь эдийн засаг буурч байгаа байдалд шинийг бүтээх үндэс суурь болсон байна. Хятадын эдийн засаг нэлээд түргэн хөгжих үндсэн хүчин зүйл өөрчлөгдөөгүй. Хотжилт, үйлдвэржилтийн явцад маш их эрэлт хэрэгцээ хэрэгтэй. Энэ нь Хятадын эдийн засгийн хөгжлийг улмаар түлхэн ахиулах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|