• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-06 14:58:40    
Шэнь Лихүй хийгээд түүний ганган огторгуй

Хятадын Олон Улсын Радио

    " Ганган огторгуй" гэсэн энэ нэрийг 10 жилийн өмнө Хятад оронд мэддэг хүн бараг байгаагүй. 10 жилийн дараа "Ганган огторгуй" нь Хятадын пянзны аж үйлдвэрийн алдарт бранд болжээ. Өнөө ганган огторгуй пянзны компанийн нэг жилийн эрхлэлтийн хэмжээ нь 10 сая орчим юаньд хүрч, ганган огторгуй нь зөвхөн пянзны компанийн нэр төдий биш, моод соёлын төлөөлөгч болсон байна.

    Одоо та бүхэнд ганган огторгуй пянзны компани болон түүний захирал Шэнь Лихүйн тухай дөхөм танилцуул яа.

    Өнгөрсөн зууны наяад оны сүүлчид Шэн Лихүй их сургуульд сурч байхдаа " Чин шин" гэсэн рок хөгжмийн хамтлаг байгуулж, өөрөө уг хамтлагийн гол дуучин болжээ. Чин шин хамтлаг тухайн үе маш их нэр алдаршсан хамтлаг байсан юм байна.

    1991 онд Шэн Лихүй Бээжингийн хэвлэл дээд сургуулиас төгсөж, хэвлэл ажлын худалдаа наймаа хийсэн байна. Хэдэн жилийн дараа Шэн Ли хүй азаар энэ насныхаа хамаг анхны их мөнгө олжээ. 1997 оны 12-р сарын 27-ны өдөр Шэн Ли хүй их сургуульд сурч байх үеийн хөгжмийн мөрөөдлөө өвөрлөн, хэвлэх ажил хийж олсон 4 сая юаниараа Ганган огторгуй гэсэн пянзны компани байгуулжээ.
2007 оны 1-р сард Ганган огторгуй пянзны компани Америкийн нутагт албан ёсоор хүл тавьж, Нью Йоркт Америкийн салбар компани байгуулж, пянзны ажил төрөл хөгжүүлэх болон дотоодын хөгжмийн ангийг гадаад оронд танилцуулах ажил өрнүүлж, зэргээр мөн Америкийн хөгжмийн ангийн пянзыг гэрээгээр хэвлүүлэх болон уран бүтээлчдэд зууч болох ажил хийж эхэлсэн байна.

    Бишгүй олон шинэ моод соёл өрнөдөөс Хятад оронд уламжлагдан орж ирсэн боловч Шэн Ли хүй Хятадын өөрийн моод соёлд маш итгэлтэй байна. Тэрээр хэлэхдээ: хөгжим нь биеийн тамир спорттой адилгүй болохоор дээд доод гэж адилтгахын аргагүй байдаг. Хятад улсад дууриа хэсэг хугацаа байх хэрэгтэй, гэвч энэ онд манай ажлын гол болж байгаа " дотоодын хөгжмийн хамтлаг" гэсэн ухаагдахуун нь хэрэг дээрээ дууриах явцад нэгэнт өөрийн тогтолцоогоо бүрэлдүүлсэн байна. Хөгжимд улсын хил байхгүй болохоор, тодорхой хугацааны дараа бусад хүн ч түүнийг өөрийн орондоо уламжлан аваачиж болох юм гэжээ. Пэрлаймаа орчуулав.