Дэлхийн гимнастикийн эрэгтэйчүүдийн багийн аварга болсон Хятадын анхны тамирчид бол Ли Нин, Түн Фэй, Ли Шяопин, Шюй Жичян, Лөү Юнь, Ли Юэжиү, Хуан Юйбинь нараар бүрэлдсэн Хятадын эрэгтэйчүүдийн гимнастикийн баг тамирчид болно. Тэд нар 1983 оны 10-р сарын 23-ны өдөр Унгарын Будапештад болсон Дэлхийн гимнастикийн аварга шалгаруулах 22-р тэмцээн дээр 591, 45 оноогийн амжилтаар багийн аварга болсон байна.
Олимпын наадмаас хамгийн олон медаль авсан тамирчин: Хятадын түүхэн дээр Олимпын наадмаас хамгийн олон медаль авсан тамирчин бол Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы Люжөү хотод нутагтай Жуан үндэстний тамирчин Ли Нин болно. Тэрээр 1984 оны 7-р сард болсон Америкийн Лос-Анжелесын зуны олимпын 23-р наадмын эрэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд 3 алтан медаль, 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль авч, Хятадын түүхэн дээр Олимпын наадмаас хамгийн олон медаль авсан тамирчин болсон байна.
Олимпын мөнгөн медаль авсан анхны тамирчид: 1984 оны 7-р сарын 31-ний өдөр Хятадын эрэгтэйчүүдийн гимнастикийн баг тамирчид Америкийн Лос-Анжелесын зуны олимпын 23-р наадмын эрэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд 590, 81 оноогийн амжилтаар багийн тэмцээний мөнгөн медаль авч, Олимпын мөнгөн медаль авсан Хятадын анхны тамирчид болсон байна.
Олимпын эрэгтэйчүүдийн гогцоот дүүжингийн алтан медаль авсан анхны тамирчин: Хятадын гимнастикийн нэрт тамирчин Ли Нин 1984 оны 7-р сард болсон Америкийн Лос-Анжелесын зуны олимпын 23-р наадмын эрэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд 19,850 оноогийн амжилтаар эрэгтэйчүүдийн гогцоот дүүжингийн алтан медаль авч, Олимпын гогцоот дүүжингийн алтан медаль авсан Хятадын анхны тамирчин болсон байна.
Олимпын эрэгтэйчүүдийн чөлөөт гимнастикийн алтан медаль авсан анхны тамирчин: Хятадын гимнастикийн нэрт тамирчин Ли Нин 1984 оны 7-р сард болсон Америкийн Лос-Анжелесын зуны олимпын 23-р наадмын эрэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд 19,925 оноогийн амжилтаар эрэгтэйчүүдийн чөлөөт гимнастикийн алтан медаль авч, Олимпын эрэгтэйчүүдийн чөлөөт гимнастикийн алтан медаль авсан Хятадын анхны тамирчин болсон байна.
Олимпын эрэгтэйчүүдийн эмээлт модон морины алтан медаль авсан анхны тамирчин: Хятадын гимнастикийн нэрт тамирчин Ли Нин 1984 оны 7-р сард болсон Америкийн Лос-Анжелесын зуны олимпын 23-р наадмын эрэгтэйчүүдийн гимнастикийн тэмцээнд 19,850 оноогийн амжилтаар эрэгтэйчүүдийн эмээлт модон морины алтан медаль авч, Олимпын эрэгтэйчүүдийн эмээлт модон морины алтан медаль авсан Хятадын анхны тамирчин болсон байна. \М. Цэцэн бэлтгэв\
|