Гадуур алхах хамгийн аятай үе: Үдээс өмнө 8—10 цаг, үдээс хойш 4—7 цагийн үе бол наранд гадуур явах хамгийн аятай цаг болно. Энэ үед нарны цацрагийн хэт ягаан туяа A цацрагаар голлуулахын улмаар, хүн витамин D-ыг олж, дархлаажуулалтын систем болон яс сийрэгжихээс сэргийлэх чадавхыг нэмэгдүүлж, лугшуун судас хатуурах өвчнөөс ч сэргийлж чадна.
Гоо сайхны хамгийн аятай үе: Арьсны шинэ хуучны солилцоо 24 цагаас үүрийн 6 цагийн хооронд хамгийн илүү байдаг учраас унтахаасаа өмнө гоо сайхны тос зэргийг хэрэглэвэл үр ашиг нь хамаг сайн.
Шүдээ угаах хамаг аятай үе: хоолноос 3 минутын дараа шүдээ угаавал хамаг сайн. Энэ үед аман доторх бактерийн гаргасан хүчиллэг чанартай бодис нь шүдийг амархан эвдэж хохируулдаг.
Цай уух хамгийн аятай үе: Цай уух хамгийн аятай үе бол хоолноос 1 цагийн дараа байх ёстой. Хоолоо идэнгүүтээ цай уувал хүний биеийн төмрийн шим тэжээлийг шингээж авахыг нөлөөлж, яваандаа цус дутаж мэдэх юм.
Үнээн сүү уух хамгийн аятай үе: үнээн сүүнд кальци ихтэй учраас унтахаасаа өмнө сүү уувал шөнөдөө цусны кальцийн доор байдлыг нөхвөрлөн, ясыг хамгаалж чадна. Үнээн сүү бас унтуулах үүрэг гүйцэтгэдэг юм.
Жимс идэх хамгийн аятай үе: жимс идэх хамгийн аятай үе бол хоолноос өмнө 1 цаг. Жимс идээд дараа нь болгосон хоол идвэл, биеийн цагаан эс нэмэгдэхгүй байж, хүний биеийн дархлаажуулалтын системийг хамгаалахад тустай.
Усанд орох хамгийн аятай үе: орой болгон унтахаасаа өмнө 35-45 градусын бүлээн усанд орвол бүх биеийн булчин, үе гишүү амарч, цусны эргэлт сайжран амархан сайхан унтдаг. \Сарантуяа орчуулж найруулав\
|