Хятадын билгийн улирлын цагаан сараар олон газрын арилжаачид урамшуулалтай борлуулалт ид өрнүүлж, маш их хөл хөдөлгөөн болж байна.
Хятадын билгийн улирлын цагаан сараар олон улсын банк санхүүгийн хямралын бараан сүүдэр бүрхсээр гэдэг боловч энэ нь Хятадын хэрэглэгчдийн бараа бүтээгдэхүүн оруулж, цагаан сараа тэмдэглэх урам зоригт төдийлөн харшилсангүй аж. Ялангуяа Хятадын засгийн газар дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх бодлого хэрэгжүүлснээр, Хятадын олон газрын худалдаачид орлогоо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй болсон юм. Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотын засгийн газар бүх хотын арилжаа худалдаа аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулан арилжааны том хэлбэрийн урамшуулалтай арга хэмжээ зохион байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн орлого ихээхэн нэмэгдсэн байлаа.
Шянганы засаг захиргааны онцгой районы арилжаа дэлгүүрүүд ч аль эртнээс цагаан сарын баяр баясгалантай байдлаар чимж, борлуулалтын бодлогодоо тохируулалт хийж, засал чимэглэлийн зардлыг багасгаж, шинэ оны арилжааны сурталчилгаанд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, бас сугалаанд нэлээд их хэмжээний мөнгө зарцуулж, хэрэглэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах урмыг хөгжөөсөн байлаа.
Өмнөд нутгийнхантай адилаар умард нутагт ч маш их хөл хөгжөөн боллоо. Газар сайгүй л урамшуулалтай худалдааны зар сурталчилга нааж, самбар өлгөж, үнэ хямдруулж, хоол хүнсний зах зээлийн хамгийн их үнэ хямдруулсан хэмжээ 25%-д хүрчээ. Энэ нь голдуу гахайны мах, буурцгийн тосны үнэ хямдарснаас болсон байлаа.
Дэлхий дахинд банк санхүүгийн хямрал болж байгаа хэдий ч Хятадын хоол хүнсний салбарын ерөнхий байдал сайн байж, эхлэлтийн орлого нь харин ч нэмэгдсэн байлаа. Ялангуяа цагаан сар болж, битүүний хоол захиалдаг хэмжээ бүр их өсөн нэмэгдэв. Хятадын хоол хүнсний салбарын мэргэжилтний хэлснээр, уг салбарын дээд зэрэглэлийн аж ахуйн нэгжүүд нь өнөө энгийн иргэдийн хэрэглээний хоол хүнс, бэлэн хоол, өглөөний зоог бэлтгэхэд ихээхэн хүч тавьдаг болсон юм байна.
Энэ цагаан сараар Бээжин хотод арилжаа худалдааны маш олон урамшуулалтай арга хэмжээ зохиогдсон төдийгүй, Бээжин Тяньжиний захиргаа ч хүч хамтарч, арилжаа худалдааны маш олон урамшуулалтай арга хэмжээ зохиолоо. Бээжин хотын аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын нэгжүүд нь Бээжингийн 400 гаран оршин суугчдыг зохион байгуулан, хот хоорондын төмөр замаар Тяньжиньд аялууллаа. Үүний зэрэгцээ бас Тяньжинь хотын иргэдэд Бээжин хотын үзэмжит районуудын 10 мянган ширхэг тасалбар, Тяньжиниас Бээжинд ирж буцах 1000 ширхэг тасалбарыг үнэ төлбөргүй бэлэглэж, бас одон зэрэглэлийн зарим зочид буудлуудад үнэ төлбөргүй хонох хөнгөлөлттэй арга хэмжээ зохиож, Тяньжиний иргэдийн Бээжинд зочлоход олон талаар урамшуулал зохиосон байлаа. Ингээд цагаан сараар хятадад бараа бүтээгдэхүүний борлуулалтын оргил үе буй боллоо.
|