Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 30 жилд, Хятад улсад олон талаар ихээн өөрчлөлт гарсан юм. 1983 онд өөрчлөлт нээлтийн ерөнхий зохион төлөвлөгч Дэн Шяопин боловсролын хөгжлийн стратегийн дээд төвшнөөс "боловсролыг орчин үеийн, дэлхий нийтэд, ирээдүйд хандсан чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй" гэж дэвшүүлсэн байна. 2006 оны 9-р сарын 7-ны өдөр Хятадын иргэдийн эрхлэлттэй анхны байгууламж Америкийн Нью-Йоркийн үнэт цаасны биржид хувьцаагаа амжилттай арилжаалж, Хятадын иргэдийн эрхлэлттэй боловсролын хөгжлийн шинэ хэв загварыг бүтээсэн юм.
Бээжингийн Жүн Гуаньцүнь гудамжинд өвөрмөц онцлогтой нэг бяцхан байшин хүмүүсийн анхаарлыг татаж байдаг, Америк, Канадын их олон их дээд сургуулиудад суралцагч хятад оюутнуудын 70 хувь нь энэ сургуулийг төгсгөсөн байгаа юм. Энэ сургууль нь Шинь Дүнфан боловсролын шинжлэх ухаан техник хөгжүүлэх корпорац юм. Шинь Дүнфан сургуулийн сурагчдын тоо жил болгон 20 хувиар нэмэгдэж, 2008 онд уг сургуулийг төгсгөсөн сурагчийн тоо нь 7 саяд хүрчээ.
Шинь Дүнфан сургууль амжилтад хүрэхийн хэрээр, нэг хүний нэр ч улмаар олонд танил тасал боллоо. Энэ хүн бол Хятадаас гадаадад суралцагсдад туслагч хэмээгдсэн Шинь Дүнфан боловсролын шинжлэх ухаан техник хөгжүүлэх корпорацын зөвлөлийн газрын дарга, тэргүүн гүйцэтгэгч Юй Миньхун юм. Хөдөө нутгаас Бээжин Их Сургуульд шалган орж, бие даан ажил үйлс бүтээх их эгнээнд орсон байжээ. Өнөө гэхэд Юй Миньхун 100 сая гаруй юаний хөрөнгөтэй, алдартай хүн болсон боловч, өөрөө энгийн багш хэмээн бодож сэтгэж явдаг байлаа.
"Намайг таньдаг хүний 95 гаруй хувь нь Юй багш гэж дууддаг. Хүмүүс ингэж нэрлэж заншижээ. Би ч сурагчид их хайртай, энэ насандаа багшийн ажил хийхээр шийдсэн. Шинь Дүнфанд би багшилж байна. Би өөрийгөө амжилттай багшилж байгаа багш хүн гэж үздэг" гэж Юй Миньхун илэрхийлжээ.
Шинь Дүнфан сургууль тогтуунаар хөгжиж байна. Уг сургуулийн олон жилд түргэн хөгжиж ирсний учир шалтгааныг Юй Миньхун дүгнэж хэлэхдээ, энэ нь Шинь Дүнфангийн үзэл санаанд түшиглэснээс болсон юм гэлээ. Энэ нь тухайлбал: "Итгэл алдралын дундаас гэрэл гэгээг олж гарах" гэсэн хүний амьдралын гүн ухааны учир утгыг хичээл сургалтын явцад сурагчдад ойлгуулах явдал байлаа.
Шинь Дүнфан боловсролын шинжлэх ухаан техник хөгжүүлэх корпорацыг Хятадын боловсролын ажил үйлсийн цаг эриний бүтээгдэхүүний төлөөлөгч гэж хэлж болно. Шинь Дүнфан нь зөвхөн хүүхдийг баяр баясгалантай, жавхаа цовоотой өсч бойжих газар юм гэж Юй Миньхун үздэг. Ашгийн бус хувийн их сургууль байгуулж, нэн олон хүүхдийг ид шидтэй гадаад хэлний сургалтад хамруулахыг Юй Миньхун хүсч байна. Зохих цаг хугацаа өнгөрсний дараа, түүний энэ их сургууль байгуулагсданыг харах болно гэдэгт бид итгэж байна.
|