• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-10 14:33:45    
Хятадын шинэ эрчим хүч хэрэглэх авто машин хурдтай хөгжиж байна

CRI

      Сайхан Хятадын засгийн газар авто машины аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөө дэвшүүлж, шинэ эрчим хүч ашигладаг авто машин болон түүний эд ангийг үйлдвэрүүдийн хөгжлийг их хөрөнгө мөнгө оруулж дэмжих юм байна. Хятадын бие даан судлан хөгжүүлсэн цахилгаан хөдөлгүүрт олон авто машин лабораториас гарч хятадын ард иргэдийн гэр бүлд орсон байна.

     Одоо Хятадын хөгжүүлж байгаа цахилгаан хөдөлгүүрт шинэ төрлийн авто машиныг гурван төрөлд хувааж болно. Нэг нь батарей хэрэглэдэг авто машин, хоёр нь холимог хөдөлгүүрт авто машин, энэ нь бензин хэрэглэхээс гадна батарей хэрэглэдэг. Гурав нь шатдаг зай хэрэглэдэг авто машин, энэ нь устөрөгч хийн шатахуунаар үйлдвэрлэсэн батарей ашигладаг авто машин болно.

      Сүүлийн хоёр жил Бээжин, Үхань, Тяньжин зэрэг хотуудаар цахилгаан хөдөлгүүрт автобус ашиглалтад орсныг хүмүүс ажиглаж олжээ. Бээжин хотын иргэн хатагтай Сү Шюмин өдөр бүр цахилгаан хөдөлгүүрт автобус сууж явдаг байна. Тэрээр хэлэхдээ, цахилгаан хөдөлгүүрт автобус нь бензин шатаадаг автобустай ялгаагүй мэд санагддаг. Иймэрхүү автобус нь бохирдол багатай байдаг. Бээжинд хэрэв бензин шатаадаг авто машин цөөрч цахилгаан хөдөлгүүрт авто машин олон болбол агаарын чанар лав сайжрах юм гэжээ.

      Эдгээр цахилгаан хөдөлгүүрт автобус нь өдөр замын хөдөлгөөнд оролцон оройдоо батарейг цэнэглэдэг юм байна. Орой ч яг цахилгаан хэрэглэх баг цаг байдаг учир илүүдэл цахилгааныг зарцуулдаг. Цахилгаан хөдөлгүүрт авто машин нь бохирдол бодис гаргадаггүй учир хотын байгаль орчныг сайжруулахад ашигтай байдаг.

      Үүний зэрэгцээ Хятадын цахилгаан хөдөлгүүрт авто машины хөгжлийг ч ундайгайлж болохгүй. Одоо Хятадын авто машины нэгдүгээр компани, Дүн Фэн компани, Бияади, Бэйчи Фүтянь, Чирүй зэрэг компаниуд холимог хөдөлгүүрт авто машин судлан хөгжүүлж эхэлсэн байна.

      Одоо шинэ эрчим хүч ашиглаж байгаа авто машины үнэ өндөр байж, олонх хүмүүс худалдан авч чадахгүй байна. Бияади F3DM цахилгаан хөдөлгүүрт авто машин гэхэд 150 мянган юаний үнэтэй. Энэ үнэ нь бусад шинэ эрчим хүч ашиглаж байгаа авто машиныг бодвол хямд байгаа хэдүй ч бензин ашигладаг авто машиныг бодвол дахин үнэтэй байна гэж авто машины салбарын хэрэгжилтэд цохон тэмдэглэж байна.

      Энэхүү байдалд чиглүүлэн Хятад улс бодлого тогтоож, хэдэн арван тэрбум юань санхүүжүүлж, шинэ эрчим хүч ашиглах авто машиныг түгээмэлжүүлэхэд татвар, санхүүгийн нөхвөр олгож, авто машины хэрэглээний ухагдахуун, хэрэглээний бүтэц, бүтээгдэхүүний бүтцэд зохицуулалт хийж байна.

      Үүнээр ч барахгүй Хятадын Шинжлэх ухаан техникийн яам, Сангийн яам хамтран цахилгаан хөдөлгүүрт авто машины үлгэр жишээ төслийг эхлүүлж, хойшдын гурван жилд жил бүр 10 хотод автобус, такси, албаны унаа, хотын захиргаа, шуудан холбоо зэрэг салбарт шинэ эрчим хүч ашигладаг 100 авто машин ажиллуулж, үлгэр жишээ үзүүлэх юм байна. Олон арга бодлогын түлхэц доор Хятад улс 2012 онд шинэ эрчим хүч ашиглах авто машины эрхлэлтийн цар хэмжээг өргөтгөн авто машины нийт зах зээлийн 10 хувийг эзлүүлэх юм байна.