Жилийн эцэс оны эхэн бол Хятадын киноны зах зээлийн шижир алтан цаг үе байж, 2008 оны эцсээс 2009 оны эхэн хүртэл 30 гаран шинэ жилд зориулсан кинонууд нь Хятадын киноны тавцанд олонтой нүүр золгож, киноны зах зээлийг их л хөгжөөнтэй болгосон байна. Кино урлагийн салбарынхны үзэж байгаагаар, шинэ жилд зориулсан кино нь Хятадын кино урлагт маш чухал хүчин зүтгэл оруулсан юм байна.
1-р сарын 7-ны өдрөөс Хятадын олон газрын кино театрт эртний үйл хэргээр сэдэвлэсэн "Чи Би" гэдэг киноны доод бүлгийг тавьсан байна. Энэ кинонд Хятадын түүхэн дэх нэртэй цөөнөөр олныг ялсан Чи Бигийн дайныг үйл хэргийг харуулсан байна. "Чи Би"-ыг Шянганы нэрт кино найруулагч Ү Юйсэнь удирдаж, эх газар, Шянган болон Аомэний их олон кино одууд дүрд тоглож, дайн байлдааны аугаа сүрлэг дүрслэл зурагтай бөгөөд бас хүний сэтгэлийг уяраах хайр дурлалын үлгэртэй байлаа. 5 сарын өмнө уг киноны дээд бүлэг нь бүх дэлхийн хэмжээнд 700 сая юаний суудлын орлого авсан байлаа.
2008М оны 12-р сараас "Мэй Ланьфан" гэдэг кино нь мөн үзэгч олонтой золгож, Хятадын шинэ жилд зориулсан киноны тавцан хөр хөгжөөнтэй болж эхэлсэн байна.
"Мэй Ланьфан" гэдэг кино нь Хятадын нэрт ший жүжигчин Мэй Ланьфангийн амьдралаар сэдэвлэсэн юм. Мэй Ланьфан нь 1894 онд Бээжинд төрж, түүний үүдсэн "Мэй Ланьфангийн ший жүжгийн урсгал салбар" нь "дэлхийн жүжиглэх урлагийн гурван том системийн нэг" хэмээгдсэн бөгөөд Япон самурай Хятадыг түрэмгийлж байх үед, Мэй Ланьфан үндэстнээ хайрлах, улс орноо хайрлах омог сэтгэлээ хэвээр байлгаж, маш олон гайхамшигт үлгэр үлдээсэн юм. Үүнээс гадна, энэ киног мөн Хятадын нэрт кино найруулагч Чэнь Кайгэ удирдан, олны хүрээллийг олсон кино од Ли Мин болон Жан Зи-и нар дүрд тоглож, кино нь үзэгчидтэй золгомогц олны дур сонирхлыг татаж, хоёрхон долоон хоногт суудлын орлого нь 100 сая юанийг давсан байна.
Үүнээс гадна Хятадын эх газрын нэрт кино найруулагч Фэн Шёгангийн найруулсан "Фэй Чэн Ү Рао" буюу "учиргүй бол битгий үймүүл" гэдэг кино ч Хятадын үзэгчдийн хамгийн үзэх дуртай кино болсон байлаа
|