Хятад улсын дарга Хү Жиньтао 10-нд Эр-Риядад Саудын Арабын ван Абдуллах Бин Абдул-Азизтай хэлэлцээ хийв. Хятад Саудын Арабын стратегийн чанартай найрсаг харилцааг бүх талаар гүнзгийрүүлж, банк санхүүгийн хямралыг зохицуулахад хамтаар оролцож, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа холбоо зохицуулалтаа эрчимжүүлж, харилцаагаа тасралтгүй шинэ төвшинд ахиулна гэж хоёр тал илэрхийллээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Саудын Арабын харилцаа нь өнөө түүхэн хөгжлийн хамгийн сайн үедээ байна. Хятадын тал энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, олон улсын нефтийн аюулгүй байдлыг батлах талаар Саудын Арабын үүрэг гүйцэтгэж байгааг чухалчлан үзэж, Саудын Араб хоорондын харилцааг стратегийн өндөрлөгөөс авч үзэж байгаа юм гэжээ.
Абдуллах Бин Абдул-Азиз хэлэхдээ, Хятад орон бол Саудын Арабын хамгийн үнэнч найз мөн. Саудын Араб болон Хятадын харилцааг хөгжүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд Саудын Араб нь уг харилцааг хөгжүүлэхийг маш их хүсэн эрмэлзэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|