Хятад улсад олон үндэстний цөөнхүүд байж, тэд нар нь адил бусын үг хэл үсэг бичигтэй, амьдралын адил бусын зан дад гал соёл уламжлалтай хэдий ч тэдний доторх зонхилох нь цагаан сарыг өөрийн үндэстнийхээ чухал баяр дурсгалын өдөр болгон тэмдэглэдэг байна. Тэгвэл цагаан сарын үеэр үндэстний цөөнхүүд нь чухам ямар ажиллагаа зохион явуулдаг юм бол? Өнөөдөр хятадын баруун нутгийн шанши мужийн ши ань хотод очиж үзье.
Цагаан сар нь хотон үндэстний уламжлалт баяр дурсгалын өдөр биш юм, хятадын олон үндэстний том гэр бүлийн нэг бүрэлдэхүүн болсны хувьд, хотон үндэстний ахан дүүс ч цагаан сар болоход шинэ хувцас хунар авч, шинийн бараагаа бэлтгэн, төрөл төрөгсөд ээр явж, баярын мэндчилгээ дэвшүүлдэг болжээ. Мөн цагаан сарын шинийн наймны сармис хийх, шингэн будаа идэх зэрэг дад галтай болсон юм. Энэ нь урт хугацааны турш хань үндэстний ахан дүүстэй хамт амьдраад тэдний нөлөөг хүртсэн явдал болно. Эртний хот ши аньд хотон үндэстний гудамж гэж байдаг. Жил бүрийн цагаан сар болоход энэ гудамж нь ши ань хотын хамгийн хөгжилтэй газар болж, хотон үндэстний найзууд болон олон нутгаас ирсэн жуулчдын сонирхлыг ихээр татдаг юм.
Энэ гудам жийн хоёр талын пүүс дэлгүүрийг бүр эртний маягаар зохиож, цэцэг дэнлүү өлгөөд шөнө ирвэл үзэмж нь нэн гоё харагддаг. Хотон үндэстний гудамж нь голцуу гуанз ресторан эрхлэхээр гол болгож, хятадын олон нутгийн нэртэй хоол ундыг бүр эндээс амсаж болох юм. Уг гудам жийн нийт урт нь таван зуун метр, өргөн нь арав гаруй метр, гудам жийн хороололд том жижиг нь адил бус, баригдсан он жил нь адил бусын арван хэдэн лалын сүм тархаж байдаг, мөн хятадын баруун хойд нутгийн лалын сүм хамгийн олон төвлөрөн байршсан хорооллын нэг мөн. Үеийн үеэр лалын шашныг шүтсээр ирсэн мусульман сүмийн эргэн тойронд амьдарч, өнгөрсний шашин шүтлэгийн уламжлал болон амьдралын зан дад галаа хадгалсаар иржээ.
Энэ жил жарыг өнгөрч байгаа Ань жин лүн нь хотон үндэстэн юм. Хотон үндэстний гудам жийн хамгийн эртний барилгын нэг болох дүн нин гэгийн эзэн нь болно. Тэрээр мөн энэ гудам жид төрж үсчээ. Өнөөгийн дүн нин гэ нь ань овогтны өвөг дээдсийн хэн үлдээсэн өв болно. Хэдэн арван жилийн турших энэ гудам жийн өөрчлөлтийг хэлэх юм бол ань настан өөрийн хурууны хээгээ шиг тодорхой мэдэж байна.
Тэрээр хэлэхдээ, энэ гудам жийн өөрчлөлтийг хэлэх юм бол тэнгэр газрын өөрчлөлт шүү дээ, өнгөрсөнд жижигхэн тэргэнцэр түлхээд айл өрхөөр сул худалдаад л явдаг байсан, олигтой пүүс дэлгүүр нэг ч байгаагүй гэжээ.
Өнөөдрийн байдлаар, ши ань хотын хотон үндэстний гудам жид хятадын олон нутгийн зуу гаруй дэлгүүр гуанз хуран цугларсан байна. Хүмүүс энэ гудамжинд зүйл зүйлийн хоолноос амсаж болох бөгөөд эртний сонгодог барилга байгууламжтай танилцаж болох юм. Ши ань нь хятадын эртний нийслэл хот, уламжлалт соёлын нэрт хот болно. 2005 онд эртний нийслэл хотыг сэргээн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлснээс нааш дотоод гадаадын нэн олон жуулчдын сонирхлыг татах болжээ.
|